COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Олимпийн нээлтийн тасалбарыг 1.5 сая воны үнэтэй худалдаалжээ

2018 оны 2 сарын 12

Arslan.mn

Олимпийн нээлтийн тасалбар хамгийн үнэтэй нь 1.5 сая вонны үнэтэй зарагджээ. Олимпийн нээлт 2 цаг орчим үргэлжилсэн юм. Нээлтийн тасалбарыг суудлын байршлаас хамааран 220 мянгаас 1.5 сая вон /тухайн өдрийн ханшаар 484 мянгаас 3.3 сая төгрөгийн/-оор худалдаалсан байна. Тухайлбал нээлт үзэх А зэрэглэлийн суудал 1.5 сая вон байсан бол В зэрэглийн суудлынх 800 мянган вон, С зэрэглэлийнх 600 мянган вон, D зэрэглэлийнх 220.000 воны үнэ ханштай байв. Тэгвэл олимпийн наадмын тэмцээн үзэх тасалбарын үнэ 20 мянган воноос  /44 мянган төгрөг/ эхэлж байна.

Харин үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг уран гулгалтын тэмцээний тасалбар 550-800 мянган воны /1'210'000 төгрөг/ үнэтэй, хоккейн алтан медалийн төлөөх тэмцээний тасалбар 900 мянган воны ханштай худалдаалж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53741
0 эможи
keyboard_arrow_up