COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Tabi Kaeru” тоглоом татагдсан тоогоороо Азид тэргүүлж байна

2018 оны 2 сарын 12

Японы “Tabi Kaeru” ухаалаг гар утасны тоглоом БНХАУ-ын аппликэйшны зах зээлийг хоёр долоо хоног тэргүүллээ.

Arslan.mn

Энэхүү тоглоом Хонгконг, Тайван, Сингапур, Малайз болон Японы жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тоглоомын санааг 26 настай Маюүко Үэмүра гаргасан бөгөөд сонирхолтой нь тэрбээр өмнө нь компьютерын програм огт бичиж байгаагүй аж. Тоглоомын зорилго нь их энгийн ба хүнс, майхан зэрэг аяллын зүйлс мэлхийдээ өгч явуулаад бэлэг дурсгал, аяллын зурагтай эргэж ирэхийг нь хүлээнэ. Маюүко Үэмара “Аялалд гарах, мөн хол явсан хүнийг эргэж ирэхийг хүлээсэн мэдрэмж ийм тоглоом хийх санаа өгсөн” гэжээ. Хэдийгээр “Tabi Kaeru” тоглоомыг зөвхөн япон хэл дээр гаргасан боловч 11 дүгээр сард “app store”-уудад тавигдсанаас хойш 30 сая гаруй удаа татагдсан байна. Үүнээс 95 хувийг БНХАУ эзэлж байгаа талаар сонирхолтой тоо гарчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53738
0 эможи
keyboard_arrow_up