COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Виктория болон Дэвид Бэкхемын гэр бүлийнхэний орлого Английн хатан хаан 2-р Елизаветагийнхаас ч их

2018 оны 1 сарын 22

Английн хамгийн алдартай хос болох Виктория болон Дэвид Бэкхемын гэр бүлийнхэний орлого Английн хатан хаан 2-р Елизаветагийнхаас ч их болжээ. Оддын гэр бүлийн ашиг орлого бараг хагас тэрбум фунт стерлингээр хэмжигдэж байна.

Виктория болон Дэвид Бэкхем гэрлээд 17 жил болж байгаа ч тэдний хамтдаа цуглуулсан хөрөнгө мөнгө, ашиг орлого нь улс орондоо хэнийг ч дагуулахгүй өндөр болжээ. Тэр дундаа хатан хаан 2-р Елизаветагаас ч өндөр ашиг орлоготой болсон байна. Америк Английн хооронд татрахгүй жим дагуулан бизнес эрхэлж байгаа Виктория Бэкхэм нар хувцас загварын ертөнцөд нэлээд хүч үзэж байгаа.

Виктория амжилттай дизайнер болсон бол хөлбөмбөгийн карьераа дуусгасан Дэвид сүүлийн жилүүдэд реклам сурталчилгаа, загварын бизнест мөн л эхнэрээсээ дутахгүй хүч үзэх болжээ. Хэрвээ шинжээчдийн гаргасан тооцоонд итгэвэл Английн хатан хааны орлого 340 сая фунт бол Бэкхэмын гэр бүлийнхэний ашиг орлого хагас тэрбумд хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52681
3 эможи
keyboard_arrow_up