COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосын амьдралыг харуулсан ГЭРЭЛ ЗУРГУУД

2018 оны 1 сарын 17

Эрик Лаффоргь Хойд Солонгосын амьдралыг харуулсан зургууд авсан цөөн гэрэл зурагчны нэг билээ. Тэрээр 2008 оноос хойш Хойд Солонгос руу зургаан удаа явсан юм. Зарим зургийг авахыг хориглож, эсвэл авсан хойно устгахыг шаардаж байсан ч дижитал мемори карттай камертай болохоор авсан бүх зураг нь хадгалагдаж үлджээ. Эрик энгийнээс илүү утга учир агуулсан зургууд авахыг зорьж, Хойд Солонгосчуудын дотоод амьдралд юу өрнөж байдгийг харуулахыг хичээсэн байна.

2012 онд тус улс руу зургаа дахь удаагаа явж ирсэнийх нь дараа Хойд Солонгосын засгийн газраас интернэтэд зураг оруулж байсныг нь илрүүлжээ. Түүнийг зургуудаа устгахыг шаардсан ч очиж байсан бусад орны адил амьдралыг нь харуулсан зураг авсан учраас устгахгүй хэмээн шаардлагыг хүлээж аваагүй байна. Харин Хойд Солонгосын засгийн газар түүнийг улс руугаа дахиж оруулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Эрик “Хойд Солонгосчуудыг халуун дулаан, өгөөмөр, гадны хүнийг их сонирхож хүлээж авдаг” гэжээ. Ингээд түүний авсан зургуудаас сонирхъё.

Цэргүүд дунд зогсож буй эмэгтэй

Цэргүүд фермерүүдийн ажилд их тусалдаг

Хүүхдүүд зам дээр тоглож байна

Хоол тэжээлийн дутагдалтай хүний зургийг авах хориотой байдаг

Тог тасарсан үеэр нэг айлд орлоо. Гэрийн эзэн хүүхдүүдээ компьютер ашигладаг гэж танилцуулав

Хойд Солонгосын метро цөмийн дэлбэрэлтийн үед орогнох байр байхаар зохион байгуулалттай баригдсан. Дэлхийд хамгийн нарийн зохион байгуулалттайд тооцогддог

Зургаа авахуулахын өмнө оюутан бүсгүй найзынхаа хувцсыг засч өгч байна

Зураач

Зам дээр хөдөлгөөнгүй зогсох дүрсгүй хүүхэд

Угаалгын өрөөндөө худагтай айл

Очерлож зогсох нь Хойд Солонгосчуудын үндэсний спорт

Тосгоноос хотод орж ирсэн хүүхдүүд цахилгаан шатаар явахаас айн зогсож байна

Пёньянд элитүүдийн үйлчлүүлдэг хоёр супермаркет байдаг. Энд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн зардаг

Элит гэсэн хүмүүсийн үйлчлүүлдэг ресторанд. Энд миний идсэн хилэм загас амттай байсан

Гудамжинд тамхи, чихэр зардаг эмэгтэй

Үндэсний баярын өдөр

Эзэн нь паркад хооллож байх үеэр машиных нь зургийг авлаа

Цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтан мөнгө тоолж байна

Акробатчид

Эх сурвалж: Uguu.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
1
52475
19 эможи
keyboard_arrow_up