COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 оноос юу хүлээх вэ?

2018 оны 1 сарын 16

1. УУР АМЬСГАЛЫН ШИНЭ ГЭРЭЭ

Дэлхийн хамгийн их нүүрстөрөгч ялгаруулагчид бол АНУ, Хятад улсууд. Тэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах түүхэн амлалт авсан билээ. Үүний үр дүнд 2018 онд Парист болох НҮБ-ын уур амьсгалын ээлжит дээд хэмжээний уулзалтаар дэлхийн шинэ гэрээг баталж магадгүй юм. Уг гэрээ Киотын протоколыг сольж, 2020 оноос хэрэгжиж эхлэх боломжтой. Энэ завсар дэлхийн агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ саяд 400 нэгж хүрэхэд ойртлоо. Ийм үзүүлэлт хэдэн сая жил үзэгдээгүй юм.

2. ЭБОЛА ХАЛДВАРЫГ АРИЛГАНА

Эмч нар 2018 оны дундуур Либери, Сьерра Леон, Гвиней улсуудад Эбола вирусын тархалтыг бүрэн устгана гэж тооцож байна. Энэ хорио цээрийн арга хэмжээг өргөн ашиглах ба вирус халдварласан хүмүүсийг илрүүлж, тусгаарлах аж. 2018 оны хавар Эболагийн эсрэг шинэ вакцины туршилтын үр дүн гарна. Одоо вирусийн эсрэг бодис агуулсан цус шилжүүлэх аргыг туршиж байна. Вакциныг орлох боломжтой энэ аргад эмч нар ихээхэн найдвар тавьж байгаа аж.

3. ЖИЖИГ ЭРХСИЙН СУДАЛГАА

2014-2015 онууд 67 / Р хэмээх сүүлт одны нээлтээр сансар судлалд тэмдэглэгдсэн бол 2018 онд огторгуйн гол мэдээ нь жижиг эрхэс болох төлөвтэй байна. НАСА-гийн Dawn сансрын аппарат 5.3 тэрбум километр замыг туулж, Улаан нүдэн ба Бархасбадь гарагуудын завсар дахь солируудын бүслүүр дэх Церера хэмээх бага гарагт хүрээд буй. Түүнчлэн НАСА-гийн New Horizon хэмээх сансрын аппарат долдугаар сарын сүүлээр Плутонд хүрнэ. New Horizon энд ирснээр чулуун гарагийн гадаргуу, дагуулууд, хийн бүрхүүлийг судлах боломж түүхэнд анх удаа бүрдэнэ.

4. ШИНЭ ЭМҮҮД

Эм үйлдвэрлэгчид аль нь түрүүлж, холестриний эсрэг бэлдмэл гаргах вэ хэмээн өрсөлдөж байна. Атеросклерозын үндсэн шалтгаан болох бага нягтралтай липопротений түвшнийг бууруулахын тулд PCSK9 уургаар үйлчлэх арга эмнэл зүйн туршилтын явцад үр дүн дүнтэй нь тогтоогдсон. Энэ онд фармацевтын компаниуд ийм үйлчилгээтэй эм гаргахаар төлөвлөсөн. Тэднээс Америкийн Amgen, Францын Sanofi компаниуд зорилгодоо хамгийн их ойртсон бөгөөд 2018 оны дундуур албан ёсоор зах зээлд гаргах зөвшөөрөл авахаа мэдэгдсэн билээ.

5. ТАТАЛЦЛЫН ДОЛГИОН

Альберт Эйнштейний 100 жилийн өмнө таамагласан цаг хугацаа- орон зайн хэлбэлзлийг (таталцлын долгион) тогтоох судалгаа энэ онд маш боловсронгуй багаж хэрэгсэлтэй болно. АНУ-ын Ричланд, Ливингстон хотуудад Laser Interferometer Wave – Gravitational Observatory буюу Лазерын интерферометрийн өрсөларгаар таталцлын долгионыг судлах обсерватори сайжруулсан мэдрэгчтэй төхөөрөмж ашиглаж эхэлнэ. Харин Европын сансрын агентлаг 2018 онд ийм технологийг тойрог замын дуран авайд ашиглах туршилт хийж эхлэх ба уг төхөөрөмжийг 2034 онд байрлуулахаар төлөвлөжээ.

6. ЭРТНИЙ ОНЬСОГУУДЫН ХАРИУЛТ

Палеонтологичид Испанийн хойд нутгийн Сима де лос Уэсес агуйгаас олдсон 400000 жилийн өмнө амьдарч байсан хүний бүрэн геном буюу биеийн генетикийн материалын эсийн дарааллыг тогтоохыг оролдож байгаа. 2013 онд эрдэмтэд уг олдворын митохондрианы геномыг тайлсан билээ. Он цагийн уртад олдворын яс ихээхэн өөрчлөгдсөнийг тооцож үзвэл энэ нь үлэмж хөдөлмөр шаардсан ажил юм. Гэхдээ бусад ДНК-г тайлах оролдлого илүү хүндрэлтэй тулгарах байх. Гол нь оролдоод үзвэл асар чухал нээлт байж болох юм. Учир нь уг геномыг тайлснаар орчин үеийн хүн, неандерталь ба Денисовын хүн гэдэг нэртэй эртний хүмүүс хоорондын хувьслын хэлхээ холбоог илрүүлж магадгүй юм.

7. ГУРВАН ЭСИЙН ХҮҮХЭД

Гурван эцэг эхээс эс авч хиймэл үр тогтоолт хийж болох эсэх асуудлыг хуульчлах талаар шийдвэр гаргана. Үр суулгах ийм аргын үед эцэг эхийн генээс гадна гуравдагч донороос митохондрианы ДНК-г авдаг. Ингэснээр Их Британи ийм аргыг хуульчилсан дэлхийн анхны орон болох юм. Европын холбоо 2014 онд татан буулгасан шинжлэх ухааны зөвлөгчийн албан тушаалыг Англи энэ онд сэргээхээр төлөвлөжээ. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар 2018 онд Шинжлэх ухааны академын 452 салбар хүрээлэнд шалгалт оруулна хэмээн зарлажээ.

8. ДАЛАЙ ТЭНГИСИЙН СУДАЛГАА

2018 онд далайн судалгааны цоо шинэ шинжлэх ухааны зориулалттай хөлгүүд аялалд гарна. Америкийн Sekulioc, Neil Armstong болон Германы Zonne хөлгүүдийн аянд гарахад бэлэн болох аж. Түүнчлэн энэ оны эхээр Observatories Ocean Initiative буюу Далайн ажиглалтын санаачилга хэмээх төсөл хэрэгжиж эхлэх юм. Энэ нь далай, тэнгисийн өнөөгийн байдлын талаар бодит цагийн мэдээлэл цуглуулах юм байна. Үүнээс гадна Япон улс шинжлэх ухааны зориулалтаар халим агнаж эхэлж болзошгүй юм. Учир нь халим агнуурыг хориглох НҮБ-ын олон улсын шүүхийн шийдвэрийн хугацаа 2018 онд дуусна.

Ц.Улам-Ундрах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52435
0 эможи
keyboard_arrow_up