COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хараагүй хүмүүст “НҮД БЭЛЭГЛЭХ“ бэлдмэл бүтээжээ

2018 оны 1 сарын 15

“Лукстурна” хэмээх шинэ эм бэлдмэл сохор хүмүүст хараа оруулж чадах аж. Энэхүү бэлдмэлийн үйлчлэх зарчим нь: онцгой нэгэн вирусын тусламжтайгаар өвчтөний нүдэнд шинэ генүүд суулгагдах гэнэ.

Шинэ бэлдмэлийг бүтээсэн Spark Therapeutics компани өнгөрөгч долоо хоногт энэхүү анагаахын гайхамшгийнхаа үнийг зарласан байна. Нэг нүдэнд хараа оруулахаар бол 425 мянган доллар, өөрөөр хэлбэл, хоёр нүдээ эрүүл болгоё гэвэл нийтдээ 850 мянган доллараар мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэсэн үг юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү үнэ ханш цаашид улам нэмэгдэж ч болзошгүй гэнэ. Өнгөрөгч 12-р сард хөрөнгө оруулалтын Jefferies банк энэ бэлдмэлийг 1 сая доллараас багагүй түвшинд байхаар урьдчилсан таамаг дэвшүүлж байжээ. Зарлагдсан бөөнийн үнэд ихэнх тохиолдолд хямдрал тохиолдох бөгөөд энэ бэлдмэлийн үнийг ихэвчлэн хувь хүн бус, харин даатгалын байгууллагууд болон төрийн байгууллагын шугамаар төлөх аж. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52320
0 эможи
keyboard_arrow_up