COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Титаник“ киноны дурлал буюу бодит болсон явдал

2018 оны 1 сарын 14

Жеймс Камероны алдарт "Титаник" киноны дурлалт хосууд болох Жек,Роза нартай тохиолдсон явдал бодит байжээ гэвэл та итгэхүү?

 

Тэдний нэрийг Эмилло Порталуппи, Мадлен Астор хэмээх аж,Италийн чулуучин Порталуппи "Титаник" хөлөг дээр Асторын гэр бүлийн урилгаар 2-р зэрэглэлийн зорчигч байсан бөгөөд авъяаслаг чулуучин маань Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гадаад заслыг гүйцэтгэж байгаад түр хугацаагаар нутагтаа иржээ. Америк руу буцахдаа өөр хөлөг онгоцоор зорчих байсан боловч Асторын гэр бүлийнхнээс "Титаник" хөлгөөр цуг зорчих санал бүхий цахилгаан мэдээ хүлээн авч зөвшөөрсөн байна.

Аялалын үеэр Астор хэтдээ эхнэрийнхээ чулуун баримал хийлгэх талаар тохиролцож байжээ,"Титаник" мөсөн уул мөргөх тэр агшинд чулуучин маань 1-р зэрэглэлийн зорчигчидтой оройн зоог барьж байжээ. Яг кинон дээр гардаг шиг, Баян саятны залуухан эхнэрт 30 хол гарсан жирийн чулуучин яагаад таалагдсан нь оньсого лугаа боловч тэдний хооронд дотно харьцаа үүсчихсэн байж. Хөлөг онгоц сүйрхэд Мадлен,Порталлупи нар аврагдсанч саятан эр амь эрсэджээ. Сүйрлийн дараа чулуучин Итали руугаа буцан дэлхийн 1-р дайнд оролцож дайны дараа сэтгүүлчийн мөр хөөсөн гэнэ. Харин Маден хүүхэд төрүүлсэн ба нөхрийнх нь ар гэр, хамаатан садангууд нь ихэд эргэлзэж байсан гэдэг. Тэрээр дахиж хүнтэй гэрлэсэн. Харин Мадлен Порталлупи 2 хэзээ ч дахин уулзаагүй.

Эх сурвалж: Times.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52286
0 эможи
keyboard_arrow_up