COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гурван зурагт, телефон утас, чизбургертэй Трампын унтлагын өрөө

2018 оны 1 сарын 06

Майкл Вольфийн бичсэн Цагаан ордон дахь Трампын амьдралын тухай ном өрнө дахинд дуулиан тариад байна.

Arslan.mn

“Fire and Fury: Inside the Trump White House” номны зарим сонирхолтой агуулгыг анх The Guardian сонин энэ долоо хоногт мэдээлсэн бол удалгүй New York сэтгүүл дэлгэрүүлэн тараасан юм.

Дональд Трамп Цагаан ордонд ирснийхээ дараа шинэ гэр орондоо дасах гэж нэлээд асуудал үүсгэжээ. Трамп эхлээд өөрийн унтлагын өрөөний хаалганд дотроосоо түгжигддэг цоож хийхийг шаардсан байна.

Гэвч ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс ингэх боломжгүйг хамгаалалтынхан нь ухуулснаар больсон гэнэ. Тэр бас унтлагын өрөөг нь эмхэлж, цэвэрлэх гэсэн ажилтнуудтай сөргөөцөлдөж, нэг удаа “Хэрвээ миний цамц шалан дээр хэвтэж байвал би хүссэн болоод л хэвтэж байгаа юм” хэмээн хашхичаж байжээ. Трамп ороо хүртэл өөрөө хурааж, “Миний эд зүйлд хэн ч гар хүрч болохгүй, ялангуяа шүдний сойзонд” гэсэн дүрэм тогтоосон гэнэ.

Вольфийн тодорхойлж бичсэнээр Трамп нян халдвараас маш их сэжиглэдэг, өөрийг нь хордуулахаас айж явдаг нэгэн ажээ.

Үргэлж Макдональдсийн түргэн хоол зооглодог нь үүнтэй холбоотой гэнэ. Учир нь түргэн хоолны газрууд ариун цэврийн өндөр стандарттай, нэг стандартаар бэлтгэгдсэн хоол нь хэний зоог болохыг хэн ч урьдчилж мэддэггүй тул аюулгүй гэж үздэг байна.

Тэргүүн хатагтай Меланиагаас тусдаа унтлагын өрөө бэлдүүлсэн Трамп өмнө байсан нэг зурагт дээр дахин хоёр зурагт нэмүүлжээ. Тэр орондоо аль болохоор эрт тухлахыг эрхэмлэдэг ба оройн 6:30 гэхэд орондоо орж, оройжин телевизийн сувгуудыг сольж үзэн, чизбургер зооглож, утсаар найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ ярьж хэвтдэг байна.

Вольф мөн Цагаан ордонд Трамп суурьшсан эхний хагас жилд болсон “савангийн дуурь” мэт үйл явдлуудыг номондоо бичсэн юм.

Тухайлбал түүний ахлах зөвлөх асан Стив Бэннон болон Трампын хүүхдүүдийн хоорондох тэмцлийн тухай өгүүлдэг байна. Бэннон Трампыг Оросуудтай нууцаар уулзуулах ажлыг хүү нь зохион байгуулсан, охин Иванка нь ирээдүйд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй, мөн Иванкаг “тэнэг” гэж ярьж байсныг Вольфийн номонд өгүүлсэн байгаа юм.

Харин Цагаан ордон болон Дональд Трамп энэхүү номыг Вольфийн уран сэтгэмж төдий, ямар ч үнэн бодит мэдээлэлгүй хэмээн эсэргүүцсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51964
0 эможи
keyboard_arrow_up