COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2017 оны санаанд оромгүй тоо баримтууд

2018 оны 1 сарын 04

index зурган илэрцүүд

"Би-би-би корпораци" 2017 оны санаандгүй мэт байж болох багц тоо баримт бэлтгэжээ. "Эдгээр тоо нь өнгөрсөн оны үйл явдлын тухай ихийг өгүүлж, тэр ч байтугай эдгээрийн заримыг нь тайлбарлаж болох юм" гэж ВВС-ийн Оросын алба бичсэн байна.

37 993

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн оны нэгдүгээр сараас аравдугаар сард Ирак, Сирийн нутаг дэвсгэрт ийм тооны бөмбөг, пуужин хаясан байна. Оросын цэргийнхэн ч Ирак, Сирийн нутаг дэвсгэрт цохилт өгсөн ч,ОХУ хичнээн тооны бөмбөг, пуужин хаясан тухай тоо баримтыг дэлгэхгүй байгаа юм.

Энгийн хүн амын дунд хохирогчдын тоо АНУ, Оросын нийтлүүлсэн албан ёсны тооноос үлэмж их хэмээн идэвхитнүүд нотлож байна.

Гэсэн ч олон улсын эвсэл болон Оросын цэргийнхний ажиллагаа нь хэт даврагч үзэлт “Исламын улс” бүлэглэлийн (Орос, Британи болон бусад олон оронд хориглосон) дайчдыг Иракийн нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг болонСириэстүрэн гаргахад тусласан юм.

127

Индонези улсад ийм тооны идэвхитэй галт уул байдаг байна. Энэ нь дэлхийн бусад аль ч орныхоос үлэмж олон юм. 11 дүгээр сард Агунг галт уул дэлбэрч, аюултай нутгуудаас олон арван мянган хүнийг нүүлгэжээ.

1 700 000 хүн

Сексийн шинжтэй хүчирхийлэл болон тохуурхлын элдэв тохиолдолтой холбогдуулан зэвүүцлээ илэрхийлэхээр “Твиттер”-ийн ийм тоо хэрэлэгч #Me Too хаштагийг ашиглажээ.

Холливудын киноны продюссер Харви Вайнштейны орооцолдсон дуулиант хэрэг явдлын дараа аравдугаар сард #MeToo хаштаг газар авсан юм. Нийгмийн сүлжээнд өрнөсөн сексийн шинжтэй хүчирхийллийн эсрэг кампанит ажилд85 орны эмэгтэйчүүд оролцсон байна.

812 хөл бөмбөгийн талбай

Энэ оны долоодугаар сард Антарктидын Ларсен мөсөн голоос тасарсан А68 мөсөн уул нь асар том байсан юм. Түүний талбай нь дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах дараачийн 12 тэмцээний бүх тоглолтыг нэгэн зэрэг явуулж болохуйц хангалттай том ажээ.

Эрдэмтдийн хэлснээр,мөсөн голоос ийм томхон мөсөн уул тасарсан нь дэлхийн дулааралтын улмаас уур амьсгалын өөрчлөлт түргэсэж байгааг харуулж болох гэнэ.

Өдөрт 44

11 дүгээр сард Дели хотын агаарын бохирдлын түвшин маш их байсан бөгөөд ийм агаараар амьсгалах нь өдөрт 44 янжуур татсантай тэнцэхээр байжээ. Дэлхийн хамгийн их бохир агаартай 20 том хотын жагсаалтад Энэтхэгийн 10 хот багтдаг юм.

Олимпийн 60 000 000 усан сан

Харви хар салхи эрэг орчмын нутгийгнь дайрсан наймдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэрт 150 их наяд литр хур буужээ. Энэ хэмжээний ус нь олимпийн 60 сая усан санг (50 метр урт, 25 метр өргөн, 2 метр гүн) дүүргэхэд хангалттай гэнэ.

17

Энэ нь 2017 онд хорвоог орхисон нэр цуутай хүмүүсийн тоо юм (арванхоёрдугаар сарын 22-ныг хүртэл).Эмгэнэлийн бичгийн Deathlist.net сайтын тоо баримтаас үзвэл, 2017 он их гарзтай жил болж, сүүлийн 12 сард өмнөх жилүүдийнхээс илүү олон нэр алдартай хүмүүс нас эцэслэжээ.

2017 онд дэлхийн “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Марстон Хефнер, Америкийн хошин шогч Жерри Льюис, тэрбумтан Дэвид Рокфеллер, хөгжимчин Том Петти, төгөлдөр хуурч Фэтс Домино, дуучин, гитарчин Глен Кэмпбелл, америкийн жүжигчин Мэри Тайлер Мурзэрэг хүмүүстэйсалах ёс гүйцэтгэсэн юм.

3%

Олон улсын Eurasia Poll агентлагийн мэдээгээр, Бразилийн ерөнхийлөгч Мишел Темерийн нэр хүнд тус оронд иймхувь болтлоо унажээ. Энэ нь Eurasia Poll агентлагийн санал асуулга явуулдаг бүх орны дотор төрийн тэргүүнийг дэмжиж буйхамгийн бага түвшин юм.

Ерөнхийлөгчид үзүүлж буй дэмжлэг 6% болж өссөн ч сүүлчийн байрнаасаа дээшлэхэд Темерт туслаагүй байна.

Эх сурвалж: Bataar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51832
0 эможи
keyboard_arrow_up