COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосын оргодол цэрэгт амьдралынх нь турш хэрэглэх “Choco Pie” амлажээ

2017 оны 12 сарын 12

Өнгөрсөн сард зэвсэггүй бүсээр Өмнөд Солонгост зугтаж ирсэн Хойд Солонгосын байлдагч хэрвээ хүсвэл амьдралынх нь турш хэрэглэх “Choco Pie” бүтээгдэхүүнээр хангахад бэлэн гэдгээ үйлдвэрлэгч Orion компани өнөөдөр мэдээлжээ.

Arslan.mn

25 настай дүрвэгч цэрэг олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа ухаан ороод эмч нартай ярилцахдаа энэхүү амттаны тухай ярьж байсан гэнэ. “Choco Pie”-ийг яаж мэддэгийг нь асуухад тэр хоёр Солонгосын хамтарсан аж үйлдвэрийн Гэсеонг цогцолборт ажилладаг Өмнөдийнхнөөс зарим хүмүүс олж авдаг байсныг ярьжээ. Уг цогцолбор Пёньяны шийдвэрээр одоо хаалгаа бариад байгаа юм.

Энэ ярианы тухай мэдээ хэвлэлээр гарсны дараа Orion компани оргодол цэрэгт 100 хайрцаг амттан илгээжээ.

Цэргийн бие бүрэн сайжраагүй байгааг мэдэж байсан тул түүнийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудад мөн зориулж ийм их хэмжээний бүтээгдэхүүнээ явуулсныг Orion компани тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Korea Times

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
51026
9 эможи
keyboard_arrow_up