COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд хүмүүсийн “Google”-ээс хамгийн их хайсан зүйлс

2017 оны 12 сарын 12

Нэг алдартан ирэх хавар болох хуримандаа бэлдээд аз жаргалаар бялхаж байхад өөр нэгэн алдартан саяхан төрүүлсэн бяцхан үрээ олон нийтэд харуулж цахим сүлжээгээр дамжуулан "хамтдаа" баярладаг нь орчин цагт хэдийн хэвийн үзэгдэл болжээ. Зөвхөн алдартануудаар зогсохгүй цаг үргэлж сонин, сэтгүүлийн "гарчиг" болж явдаг улс төрийн зүтгэлтнүүд ч гэж бий. Энэ жил дэлхийн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан, хамгийн их "LIKE" цуглуулсан үйл явдлуудыг энэ удаагийнхаа нийтлэлээрээ та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. 

1 Ирээдүйн Хааны гэр бүлийн гишүүн Меган Маркл (Meghan Markle)

Энэ жилийн интернэтийн хамгийн их хайлттай байсан хүн бол Меган Маркл юм. Түүнийг "Suitsцувралд тоглосноос нь болж хүмүүс ингэж ихээр сонирхсон гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тэрбээр Английн ханхүү Харритай болзох болсноор дэлхий нийтээрээ түүний тухай мэдэж авахыг хүссэн билээ. Ханхүүг Америк бүсгүйтэй үерхдэгийг мэдээд хааны гэр бүлийг ажиглагчид болон дэлхий даяараа гайхсан нь нууц биш юм. Меган өмнө нь жүжигчин байсан бөгөөд түүний аав нь цагаан арьстан, харин ээж нь Африк Америк гаралтай нэгэн ажээ. Харри, Меган нар өдгөө сүй тавьсан байгаа төдийгүй тун ч удахгүй хуримын зар дуулгах биз ээ. 

Ирээдүйн Хааны гэр бүлийн гишүүн Меган Маркл (Meghan Markle)

2 Бейонсегийн ихэр хүүхдүүдийн тухай мэдээлэл

Инстаграмын түүхэн дэх хамгийн их "LIKE" цуглуулсан зураг бол мэдээж хэрэг Попын хатан Бейонсегийн жирэмсэн үеийн зураг байсан юм. Хөхний даруулганаас өөр юм өмсөөгүй тэрбээр төрөх дөхсөн гэдгээ зургаараа харуулсан билээ. Бейонсе 2-р сарын 1-ний өдөр уг зургандаа тайлбар хийхдээ "Нөхөр бид хоёр энэ их хайр, аз жаргалаа та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Бурхан тэнгэр биднийг хоёр дахь удаагаа шагнахдаа бүр ихэр хүүхдээр мялаасанд бид хязгааргүй их баяртай байгаа. Сайн сайхныг хүссэн та бүхэнд баярлалаа" гэж бичсэн байжээ. Түүний зураг нийт 11 сая "LIKE"  цуглуулж 550000 сэтгэгдэлтэй болсон билээ.

Бейонсегийн ихэр хүүхдүүдийн тухай мэдээлэл

3 Селена Гомезийн тоглосон ундааны реклам

Попын гүнжийн тоглосон реклам Инстаграм хуудсан дээрх асар олон хүний анхаарлыг татаж, "LIKE"-ний тоогоороо Бейонсегийн дараа буюу 2-р байранд бичигджээ. Түүний тоглосон Кока коланы рекламанд 6,8 сая хүн "LIKE" дарсан байна. 

Селена Гомезийн тоглосон ундааны реклам

4 Францын кино од Марион Котиллиардын амрагийн явдал

Яагаад түүний талаар дэлхийн хүмүүс тэгтлээ их сонирхсон юм болоо гэж та гайхаж байж мэдэх юм. Тэгвэл хариулт нь амархан. Марион нь жүжигчин Бред Питттэй холбоотой байжээ. Бред Питт,  Анжелина Жоли нарыг 2016 онд албан ёсоор салж байгаагаа мэдэгдэх үед бүгд гайхаж байсан ба яг энэ үед Катиллиард Бред Питттэй цуг "Alliedхэмээх кинонд тоглож байв. Тухайн үед хүмүүс тэдний салалтыг Катиллиардтай холбон тайлбарлаж байсан билээ. Жүжигчин бүсгүй маань өдгөө Францын жүжигчин, найруулагч Гуйлауме  Канеттай үерхэж байгаа бөгөөд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаагаа дуулгажээ. Харин түүний хэвлийдээ тээж байгаа хүүхдийг Брэд Питтийн хүүхэд гэж хий хоосон таамаглах хүмүүс ч олон байсан аж.

Францын кино од Марион Котиллиардын амрагийн явдал

5 "Дэлхий хавтгай" гэсэн хайлтыг хийх нь 3 дахин нэмэгджээ

"Дэлхий хавтгай" гэсэн хайлт хийх нь сүүлийн 20 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Манай гараг дээр амьдарч байгаа хүмүүсийн тодорхой хэсэг нь дэлхийг хавтгай гэж итгэдэг билээ. Калифорни мужийн Майк Хюгес хэмээх залуу бүр дэлхийг хавтгай гэдгийг батлах зорилгоор пуужин нисгэхээр төлөвлөж байгаа ажээ. Реппер Бобби Рей Симмонс Жр дэлхийн хэлбэрийг тодорхойлохын тулд сансрын хиймэл дагуул нисгэхээр олон нийтээс хандив цуглуулах компанит ажлыг зохион байгуулсан байна. Энэ жил Хойд Каролина мужид зохион байгуулагдсан Хавтгай дэлхийн Олон улсын чуулга уулзалтанд нийт 500 судлаач оролцсон билээ. 

"Дэлхий хавтгай" гэсэн хайлтыг хийх нь 3 дахин нэмэгджээ

6 Кристино Роналдогийн шинээр мэндэлсэн хүүхэд

Хүмүүс шинэ төрсөн хүүхдийн талаар уншихдаа үргэлж баяртай байдаг. Нэн ялангуяа өөрийнх нь хүндэлж хайрладаг алдартаны хүүхэд гэвэл бүр ч дуртай уншина гээч. Алдарт хөл бөмбөгчиний "шинэ" хүүхдийн тухай мэдээлэл Инстаграм дээрх хамгийн их хандалт авсан үйл явдлуудын 3-рт жагсаж байна. 11 сарын 12-нд хөлбөмбөгчин эрийн эхнэр болох Алана Мартина охиныхоо мэндэлсэн баярыг олон нийттэй хуваалцсан зургийг нийт 11 сая хүн таалан үзжээ. Эл баярт үйл явдлаас ердөө хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн 6 сард Кристино нь тээгч эхийн тусламжтайгаар ихрүүдээ өлгийдөн авсан байна. 

Кристино Роналдогийн шинээр мэндэлсэн хүүхэд

7 Ламборжини Хуракан

Энэ зуны сүүлчээр "Google"-ээс хайсан хамгийн эрэлттэй зүйл нь Ларборжини Хуракан хэмээх 200 мянган долларын үнэтэй, люкс зэрэглэлийн спорт машин байсан юм. Тус машин нь анх 2014 онд худалдаанд гарсан бөгөөд гарсан даруйдаа "Top Gearсэтгүүлийн "Оны шилдэг машин"-аар тодорч байв. Италийн шилдэг машин үйлдвэрлэгч компани нь тус машиныхаа дээжээс Ромын Папд бэлэглэсэн ба Пап өөрийнхөө машиныг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо буяны үйлсэд хандивлажээ. 

Ламборжини Хуракан

8 Эрчүүд яагаад хөхний товчтой байдаг вэ?

Бие махбодийнхоо тухай асуултанд хариулж чадахгүй, гайхсан үедээ бид "Google"-ээс хайдаг шүү дээ. Тэгвэл энэ жил хүмүүс "Эрчүүдэд яагаад хөхний товч байдаг вэ?" гэсэн хачин жигтэй асуултыг ихээхэн сонирхсон байх юм. Эрчүүд бүсгүйчүүд шиг үр хүүхдээ хөхүүлдэггүй мөртлөө яахаараа хөхний товчтой байдаг юм бол? Хүн анх эхийн хэвлийд бүрэлдэхдээ нэгэн ижил үр хөврөлтэй байдаг бөгөөд хөгжлийнхөө сүүлийн шатанд л эрэгтэй, эмэгтэй хүйсийн нэгийг сонгодог байна. Хөхний булчирхай нь нэлээд эрт үед хөгжиж эхэлдэг учраас эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд хөхний товч байдаг ажээ. 

Эрчүүд яагаад хөхний товчтой байдаг вэ?

9 Унгахад биен дэх калори шатах уу?

Хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг энэ асуултыг "Google"-ээс олон тооны хүмүүс асуужээ. Турна гэж ярьдаг ч залхуураад юу ч хийдэггүй хүмүүс байдаг шүү дээ. Магадгүй өдөрт хэдэн зуун удаа унгавал биен дэх калориа хасч мэдэх л юм. Гэхдээ юу нь сайхан байх билээ дээ? Хавь ойрынхоо хүмүүсийг "муухай үнэр"-ээрээ үргээх нь мэдээж хэрэг сайхан байхгүй нь тодорхой. Тэгвэл хэхэрч, шээх үед биен дэх калори шатах болов уу? Ийм асуулт асууж байхынхаа оронд зөв хооллож, биеийн тамираар хичээллэсэн дээр шүү дээ.

Унгахад биен дэх калори шатах уу?

10 Доналд хаа сайгүй байдаг. Бас юу ч ярьж байж мэднэ

1-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн түүний тухай энэ жилжингээ л интернэтээр хайжээ. Түүний нэр хүнд сонгуулийн өмнө нь ч дараа ч ихээхэн өндөр байгаа бөгөөд түүнийг Твиттерээр дагагчдын тоо өдөрт 68000-аар нэмэгддэг гэвэл та итгэх үү? 

Доналд хаа сайгүй байдаг. Бас юу ч ярьж байж мэднэ.

 

11 Лас Вегасын халдлага

Америкт болсон үйл явдлуудаас хамгийн их хайлттай байгаа сэдэв бол яахын аргагүй 10 сарын 1-нд Лас Вегас хотноо болсон халдлага юм. Хөгжмийн наадам үзэж байсан хүмүүс рүү "Мандала Бей" зочид буудлын өрөөнөөс буутай этгээд галласан аж. Мэргэжилтнүүд түүнийг чухам ямар сэдлээр ийм хэрэг үйлдсэнийг олж тогтоож чадаагүй бөгөөд энэ нь Америкийн түүхэн дэх ганц хүнээр үйлдэгдсэн хамгийн аймшигтай хэрэгт тооцогдож байна. 

Лас Вегасын халдлага

12 Зарим хүн цус уудаг

Зарим хүн цус сорогчдын тухай түүхэнд бүр мөсөн автагдсан байдаг. Гэхдээ цус сорогчдын амьдралыг хүмүүсийн дийлэнх хэсэг нь зэвүүцэж хүлээж авдаг шүү дээ. Тэгвэл "цус уудаг хүмүүс"-ийн тухай хайлтууд нь "Google" дэх хамгийн хачирхалтай хайлтуудын нэг болж байна. Өвчин үүсгэгч нянг өөртөө агуулаагүй цуснаас багахан хэмжээгээр уух нь хүний биед хор болохгүй ч гэлээ, их хэмжээгээр уух юм бол доторх төмөр нь бидний биенд сөргөөр нөлөөлөх гэнэ. АНУ-д цусыг өдөр тутамдаа уудаг олон мянган хүн байдаг. 

Зарим хүн цус уудаг

13 Оцон шувуунд өвдөг бий юу?

Оцон шувууг паацагнан явдаг гэдгийг бид бүгд мэддэг ч түүний биеийн анатомыг нарийн сайн мэддэггүй. Энэ жил "Оцон шувуунд өвдөг бий юу?" гэсэн асуултыг олон хүн Google-ээс асуусан байх юм. Тийм ээ, оцон шувуу өвдөгтэй бөгөөд тэдний хөл нь гуя, шилбэний яс, тахилзуурын яс болон өвдөг гэсэн хэсгүүдээс бүтдэг аж. Хөлнийх нь дээд хэсгийн яс өд сөдөөр бүрхэгдсэн байдаг учраас бидэнд өвдөггүй мэт харагддаг байна. 

Оцон шувуунд өвдөг бий юу?

14 Стивен Кингийн "It" бүтээл олны анхаарлын төвд байв

Америкийн алдарт зохиолч Стивен Кингийн "It" хэмээх ном болон кино нь энэ зуны туршид олны анхаарлын төвд байжээ. Зохиолч уг номоо 1986 онд бичсэн бөгөөд 2017 онд бүтээгдсэн кино нь Америк болон Канадад нийт 327,3 сая долларын ашиг олжээ. 9 сард нээлтээ хийсэн тус бүтээл нь кино шүүмжлэгчид болон үзэгдчийн зүгээс өндөр үнэлгээ авсан төдийгүй хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон билээ. 

Стивен Кингийн "It" бүтээл олны анхаарлын төвд байв

15 Харь гарагийнхан үнэхээр байдаг болов уу?

Хүмүүс бид мэдэхгүй зүйлдээ ихээхэн татагддаг. Нэн ялангуяа сансар огторгуй, глактик, манай дэлхийн агаар мандлын гадна талд байгаа зүйлсийг сониучирхан мэдэхийг хүсдэг билээ. Хэдийгээр бусад гараг дээр амьдрал байдаг эсэхэд хариулт өгөх зорилгоор бүтээгдсэн олон төрлийн програмууд байдаг ч, өнөөг хүртэл харь гарагийн хүн байдаг гэдгийг баталж чадаагүй байна. Харь гарагийн хүн үнэхээр байдаг бол ямар харагдах бол? Тэдний мэдлэг, технологи биднийхээс илүү өндөр хөгжсөн болов уу ямар байдаг бол? Магадгүй тэдний тархи биднийх шиг өндөр түвшинд хүрээгүй ч байж мэдэх юм. Ямартай ч хүмүүс "Google"-ээс асуултынхаа хариултыг авахаар оролдсоор л байна. 

Харь гарагийнхан үнэхээр байдаг болов уу?

16 Ялгадас ногоон өнгөтэй байвал хэвийн үү?

Хүмүүс бид бие махбодийнхоо талаар ямарваа нэгэн зүйлийг мэдэхгүй болохоороо шууд л "Google"-ээс хайдаг шүү дээ. 2017 онд хүмүүсийн хайсан зүйлсийн дотор ялгадасны өнгөний талаар асуусан хайлт нэлээдгүй хувийг эзэлжээ. Таны өтгөн хэвийн бус өнгөтэй гарсан бол таны идсэн уусан зүйлс нөлөөлсөн юмуу эсвэл таны бие махбодь асуудалтай байгааг харуулж байж ч болно. 

Ялгадас ногоон өнгөтэй байвал хэвийн үү?

17 Пуэрто Рикогийн "Мариа" хар салхи

Энэ оны 9 сард "Мариа" хар салхины улмаас Пуэрто Рико хот сүйдсэн бөгөөд 60 гаруй хүн амь насаа алдаж олон тооны хүн гэмтэж бэртсэн билээ. Тус хар салхи нь Америкийн 3,4 сая иргэн оршин суудаг арлыг сүйтгэсэн ба байгалийн гамшигаас болж тус арал тэр чигтээ тог цахилгаангүй болсон аж. Нутгийн иргэдийг хэвийн амьдралтай болгоход олон сар шаардагдах нь тодорхой бөгөөд 12-р сарын байдлаар тус арлын нийт иргэдийн 66% нь тог цахилгаантай болсон гэх таатай мэдээ гараад байна.

Пуэрто Рикогийн "Мариа" хар салхи

18 Төрсөн өдрийн дууны талаар мэдэхийг хүссэн хүн олон байлаа

Интернэт хэрэглэгчид чухам ямар дууг Google-ээс байнга хайдаг юм бол? Хариулт нь Төрсөн өдрийн дуу ажээ. 19-р зуунд Милдред, Петти Хилл нарын бичсэн "Good morning to all" дуу яван явсаар эцэстээ бидний мэдэх Төрсөн өдрийн дуу болсон түүхтэй аж. 1998 онд "Warner Music Group" уг дууны зохиогчийн эрхийг худалдан авсан бөгөөд уг дууг авч ашигласан студиудээс төлбөр болгон, жилд 2 сая долларыг авдаг аж. Тэд зохиогчийн эрхээ 2030 он хүртэл эзэмших бөгөөд тэр хүртэл овоо их хэмжээний мөнгийг "халааслах" нь тодорхой.

Төрсөн өдрийн дууны талаар мэдэхийг хүссэн хүн олон байлаа

19 Твиттерт хамгийн их бичигдсэн шоу нэвтрүүлгүүд

Үзэгчид өөрт таалагдсан шоу нэвтрүүлгүүдийнхээ талаар өөрийн твиттер хуудсандаа бичих дуртай байдаг. Хүмүүсийн бичсэн зүйлсээс дүгнээд үзвэл энэ жилийн хувьд "Game of Thrones", "Stranger Things" болон "13 Reasons why" шоу нэвтрүүлгүүд олны анхаарлыг ихээхэн татсан болохыг харж болох юм. Фантаз, шинжлэх ухааны уран зөгнөл, ер бусын зүйлсийн талаар хийгдсэн шоу нэвтрүүлгүүд үзэгчдийг дуусан дуустлаа "сандлаас нь огт босгодоггүй" билээ. 

Твиттерт хамгийн их бичигдсэн шоу нэвтрүүлгүүд

20 Зун болохоор л шумуул...

6 сар болж зун цаг ирэхэд бид амралт бас гайтай шумуулны тухай боддог. Бидний цусыг сорж амьдардаг энэ шавьжинд дуртай хүн нэг ч үгүй биз ээ. Хүмүүс энэхүү уур хүргэм нисдэг шавьжнаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар "Google"-ээс маш их хайсан байна. "Mosquito" гэдэг нь Испани хэлээр "жижиг ялаа" гэсэн утгатай үг бөгөөд хумхаа болон үений өрөвсөлт өвчнийг хүмүүст тараадаг. Зөвхөн эм шумуул л хүний цусыг сорох чадвартай байдаг бөгөөд нүүрс хүчлийн хий, хөлс болон элдэв бактеринд татагддаг болохыг судалгаагаар тогтоосон аж. 

 

Зун болохоор л шумуул...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
51011
2 эможи
keyboard_arrow_up