COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дуудлага худалдааны хамгийн өвөрмөц, сонин зүйлс

2017 оны 12 сарын 12

Сонирхолтой баримтууд: Вашингтоны Ларсен дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний нисэхийн баазад байсан пуужин харвах цооногийг 10 жилийн өмнө 2007 онд интернэт-дуудлага худалдааны “Еbay” компанихудалдсан байна.

Пуужингийн цооногийн дэвсгэрт 16 байшин бүхий 57га газар багтдаг бөгөөд бүх байшин барилгагазар доорхи хонгилоор холбогджээ. Энэ арилжаа хууль ёсных байсан бөгөөд 1,5 сая доллараар худалдсан байна.

Олон жилийн өмнө Европын Бельги улсыг “Еbay” компанийн дуудлага худалдаанд тавьжээ.Бельгийн багш Геррит Сикс тус орныг дуудлага худалдаанд тавьсан байна. Арилжаа бодитой биш байсан хэдий ч,санал яалт ч үгүй 10 сая евро-д хүрч байжээ. Улс төрийн “хямралыг” эсэргүүцэн ийнхүү дуудлага худалдаанд тавьсан байна.

Энэ нүүрстөрөгчийн хөх өнгийн дугуй, өвөрмөц алмазыг аугаа их хөгжмийн зохиолч Бетховены туг үсээр «Life gem” компани хийжээ. Алмаз ердөө хагас карат бөгөөд гэвч 1 сая ам. доллараар худалдагдсан байна.

Коллани гэдэг нэртэй энэ тансаг харш Испанийн Майорка аралд байдаг юм. Түүний дизайныг Луижи Коллани зохиож, 2009 онд барьж дуусчээ. Карл-Хайнц Рихард Фюрст фон Зайн-Витгенштейн гэдэг хүн уг харшийг 28 сая ам. доллараар худалдсан байна. Харин чухам юу харшийг ийм өвөрмөц онцлогтой болгосон бэ гэвэл энэ тансаг шилтгээний ар талын хаалгануудыг 24 каратын алтаар чимжээ.Талбай нь 375 хавтгай дөрвөлжин метр. Усан сангийн нэг хэсгийг 1 сая ам. долларын өртөг бүхий 60 фут алтаар хийсэн байна. Дээр нь нүүрэнталын 5 орох хаалгыг Сваровскийн чулуугаар чимжээ.

Бразил улсын нэг оршин суугч эхнэрээ 55 ам.дорллараар худалдах гэжээ. Аз болоход, эндхийн ТОСЕС-ын байгуууллагууд уг арилжааг эсэргүүцэж, барааг эргэлт буцалтгүйгээр буцаасан байна.

Энэ бол Уильям Шекспирийн “Перикл” гэдэг 340 жилийн настай ном юм. Энэ нь тэр үеийн хамгийн хуучны ном байсан бөгөөд учир нь 1666 оны Лондоны их түймрээс шаталгүй үлджээ. 2003 онд түүнийг дуудлага худалдаагаар 5 сая еврогоор худалдсан байна. Уг ном тэр жилийн хамгийн үнэтэй барааны нэг байжээ.

Энэ хөлөг онгоцыг 2006 оны 11 дүгээр сард “Еbay” компанийн дуудлага худалдаанд тавьжээ. Үнэ нь 85 сая ам. доллар. 405 фут урт хөлөг онгоцны дизайныг Бельгийн Франк Малдер хийсэн байна. Хөлөг онгоцон дээр нисдэг тэрэгний гараж, шаардлагатай бүхий л зүйл бий гэнэ. Энэ нь дуудлага худалдаагаар борлуулсан хамгийн үнэтэй барааны нэг юм.

 

Эх сурвалж: Bataar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50987
0 эможи
keyboard_arrow_up