COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Интернетийн хурдыг 1000 дахин нэмэгдүүлэх чадвартай бодисыг эрдэмтэд нээжээ

2017 оны 12 сарын 02

 

1839 онд Оросын Уралын нуруунаас анх илрүүлж байсан ховор эрдэс бодис нь өнөөгийн бидний ашиглаж буй интернетийн хурдыг 1000 дахин нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Перовскит хэмээх энэхүү элементэд олон тооны ховор шинж чанар агуулагдаж байгааг эрдэмтэд нээжээ.

2009 онд түүнийг нарны гэрлийг шингээж, цахилгаан гүйдэл үүсгэдэг болохыг тогтоосон бөгөөд одоогоор уг бодисыг нарны цахилгаан үүсгүүр, дэлгэц зэргийг хийхэд ашиглаж байгаа юм байна.

Перовскитээр бүтээсэн дамжуулагч нь цахилгаан гүйдлийн оронд гэрлээр мэдээлэл дамжуулдаг тул одоогийн интернетийн хурдыг 1000 дахин өсгөх боломжтой ажээ. Гэхдээ ийм хурдтай интернетийг ашиглахад багаар бодоход 10 жил шаардлагатай бөгөөд энэ хугацаанд эрдэмтэд уг элементийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдлийг боловсруулж чадах юм байна.

Эх сурвалж: Undesten.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50571
0 эможи
keyboard_arrow_up