COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Алдарт загвар өмсөгчдийн үзэсгэлэнт ээжүүд

2017 оны 11 сарын 22

Биднийг амжилтанд хүрэхэд хамгийн ихээр тусалж, дэмждэг хүн бол ээж юм. Бяцхан охидоо дэлхийн хэмжээний алдарт загвар өмсөгч болтол нь дэмжиж, арын албанд нь бат зогсож байсан үзэсгэлэнт ээжүүдийг танилцуулж байна. 

Миранда Керр болон Тереза Керр

Миранда Керрын сайхан инээмсэглэл, үзэсгэлэнтэй нүд нь ээжийгээ дуурайсан гэдэг. Тереза Керр нь охиноо үргэлж дэмждэг бөгөөд Kora Organics косметикийг гаргахад хамгийн их тусалсан хүн юм. 

Ирина Шейк болон Ольга Шайхлисманова

Ирина Шейкийн ээж Ольга Шайклыманова нь хөгжмийн багш мэргэжилтэй. Хоёр охиноо хүний дор оруулахгүй өсгөхийн тулд 2 ажил зэрэг хийж байсан гэдэг. Ольга хүчин чармайлт хэдий их гаргана төдий чинээ амжилтанд хүрнэ гэдгийг өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэн харуулсан бөгөөд охид нь хичээнгүй ажиллаж амжилтанд хүрээд байгаа юм. 

Кара Делевинь болон  Пандора Делевинь


Карагийн ээж Пандора Делевинь Selfridges -ын сүлжээний мэргэжилтэн юм. Тэрээр 3 охин төрүүлсэн бөгөөд бүгд бага байхаасаа загварын салбарт дуртай хүүхдүүд байжээ. Ээж нь ч тэднийг дэмжиж одоо Кара болон түүний эгч нар загварын салбарт амжилттай яваа бүсгүйчүүд билээ. 

Жизель Бюндхен болон  Ванья Бюндхен

Жизелийг ээжийнхээ залуугийн хувилбар гэж ярих нь бий. Түүний ээж 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо ч залуухан сайхан харагддаг аж. 

Хайди Клум болон  Эрна Клум

Хайди Клум мөн л ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн үзэсгэлэнтэй загвар өмсөгч юм. Эрна Клум бол загвар зохион бүтээгч бөгөөд түүний загварын амьлуулах гоо үзэсгэлэн төгс охин хайрлажээ 

Наталья Водянова болон Лариса Кусакина

Лариса Кусакина 3 сайхан охин төрүүлж өсгөсөн эмэгтэй юм. Охиддоо нийгэмд тустай зүйл хийж, бусдыг хайрлаж, үргэлж өөдрөг үзэлтэй амьдрахыг сургадаг байжээ. Одоо тэрээр бялууны жижиг бизнес эрхэлдэг. 

Наоми Кэмпбелл болон Валери Кэмпбелл


Түүний ээж нь балетын бүжигчин байжээ. Ноами ээжийнхээ авъяас, гоо үзэсгэлэнг бүгдийг өвлөн авч дэлхийн хэмжээний алдартай загвар өмсөгч болсон юм. 

Хадид болон Иоланда Хадид

Белла болон  Жиди Хадид нар бол дэлхийн хамгийн эрэлттэй, алдартай эгч дүү загвар өмсөгчид. Харин тэдний ээж загварын салбарт бизнес эрхэлдэг эмэгтэй юм. 

Каролина Куркова болон Ева Куркова

Загвар өмсөгч бүсгүй Каролина Куркова нь өндөр сайхан бие нь аавыгаа дуурайсан гэдэг. Түүний аав  мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Йозефа Курки юм. Харин өвөрмөц царай нь ээжийгээ дуурайжээ. 

Адриана Лима болон  Мария де Граса Лима

Адрианагийн ээж Мария де Граса Лима нь нийгмийн ажилтан бөгөөд охиноо ганцаараа өсгөжээ. Охиноо эмч болгохыг хүсдэг байсан ч Адриана загвар өмсөгч болохыг хүсэж байгаагаа ээждээ хэлсэн байна. Энэ үед ээж нь түүнийг дэмжсэн бөгөөд тэрхүү сонголтондоо алдаагүй гэдгийг харуулж байна. Тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг билээ. 

Кейт Аптон болон  Шелли Аптон

Нэгэн үе холливуудын шуугиулж, цахиур хагалан гарч ирсэн жүжигчин загвар өмсөгч бол Кэйт Аптон. Харин түүний ээж мэргэжлийн теннисний тамирчин бөгөөд Техасын аварга болж байсан удаатай. Мөн морин спортоор хичээллэдэг гэнэ. 

Алессандра Амбросио болон  Люсильда Амбросио

Ээж нь Алессандра Амбросиог бага байхаас нь загвар өмсөгч болгохыг хүсдэг байсан бөгөөд охин нь ч урмыг нь хугалаагүй юм. Түүний аав нь охидынхоо бүх санхүүг нь хариуцаж, үргэлж тусалж дэмжиж байсан гэдэг. 

Роузи Хантингтон-Уайтли болон Фиона Хантингтон-Уайтли

Түүний ээж дасгалжуулагч эмэгтэй. Гоо үзэсгэлэнтэй царай, өндөр гоолиг бие нь ээжийгээ дуурайжээ 

Эмили Ратаковски болон Кэтлин Балгли

Красавица Кэтлин Балглигийн харц нь үнэхээр сайхан төдийгүй дотроосоо гэрэлтсэн эмэгтэй юм. Тэрээр профессор, зохиолч эмэгтэй юм. Харин загвар өмсөгч бүсгүй ээждээ хайртай гэдгээ үргэлж хэлдэг бөгөөд миний мэдэх хамгийн сайхан, хамгийн мундаг эмэгтэй гэж бодож явдгаа олон нийтэд хэлсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50057
1 эможи
keyboard_arrow_up