COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Вашингтонд Библийн музей нээгдэв

2017 оны 11 сарын 17

bibleӨнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын нийслэлд Библийн музей нээгдэж буй талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тус музейн ёслолын ажиллагаанд Вашингтоны хамба лам, гэгээнтэн Дональд Уэрл, АНУ дахь Израилийн Элчин сайд Рон Дермер, Америкийн сайдууд болон бусад хүндэт зочид оролцох ажээ.

Нийт 500 сая ам.долларын өртгөөр боссон энэхүү музейн тууз хайчлах ёслолын ажиллагаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пэнс уригдсан байна. Тус музей нь 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд барилгын ажил нь 2014 оны намар эхэлжээ. Энэхүү Библийн музей бараг хотын төвд, АНУ-ын Конгрессээс холгүйхэн оршдог тул илүү олон зочныг музей рүү татах болно гэж найдаж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49850
0 эможи
keyboard_arrow_up