COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Гараа АТГАЛЦАЖ төрсөн ихрүүд

2017 оны 11 сарын 13
Женна, Жиллиа нар гараа хөтлөлцөн төрсөн олон сая хүмүүсийг уяраасан билээ. Тэд одоо ч бие биенээсээ салдаггүй аж. Нэгийгээ гадагшаа гарангуут нөгөө нь араас нь уйлдаг. Хором ч холдохгүй хамт амьдарсаар байгаа юм. Тэд 48 секундын зайтай төрсөн ч нэгнийхээ гарыг тавиагүй гэнэ. 

Arslan.mn

Тэд "monoamniotic twins" буюу нэг усан бүрхүүлийн ихрүүд юм. Энэ нь ховор үзэгдэл бөгөөд тун эрсдэлтэй байжээ. Гэвч тэд бүх аюулыг хамтдаа давж чадсан байна. Энэ тухай тэдний ээж Сара "Бурхан биднийг ивээсэн. Гайхамшиг болсон" гэж хэлжээ. Мөн эрүүл мэндийн ямар ч асуудалгүй тун сайн байгааг ярьсан юм. Ихрүүд ахынхаа зааж өгсөн бүхий л зүйлийг сайн хийдэг болжээ. 

Arslan.mn

19 долоо хоногтой байхад нь ихэр гэдгийг нь эцэг эх нь мэджээ. Тэд маш их гайхаж, баярласан тухайгаа ярьсан байна. Ихрүүд 2014 оны 5 -р сарын 9 нд төрсөн юм. Хүүхдүүдээ төрүүлсэний дараа Сара "Тэднийг уйлж байгааг сонсохыг хамгийн ихээр хүсэж байсан. Амьгүй төрөх магадлал өндөр байсан болохоор чимээгүй байхад нь их айсан. Гэхдээ доктор Manacuso болж байгаа үйл явдлыг надад тайлбарлаж хэлсэн.

Arslan.mn

Ихрүүд бие биенийхээ гараас бариад тавихгүй байгааг, хэсэг хугацааны дараа тэдний хөтлөлцөж байгааг надад харуулсан. Үнэхээр гайхалтай, итгэмээргүй байсан. Тэд минь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан шүү" гэж дурсан ярьжээ.

Arslan.mn

Шаргал үстэй охидыг ялгахын аргагүй адилхан юм. Тэдний эцэг эх нь хамарт нь байдаг жижиг тэмдгээр хооронд нь ялгадаг аж. Охид сэлэх, авирах, хамтдаа тоглох тун дуртай гэнэ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49532
1 эможи
keyboard_arrow_up