COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгийн хуримын сарууд Дубайд ашигтай байдаг шалтгаан

2017 оны 10 сарын 18

Жил бүрийн аравдугаар сар нь Хинди тооллоор хурим хийхэд хамгийн тохиромжтой сар бөгөөд Энэтхэгийн хуримын улирал энэ сард эхэлдэг. Энэтхэгт жил бүр хорин сая гаруй хурим болдог бөгөөд хуримын хамгийн гол зүйлсийн нэг нь яах аргагүй алт юм. 

Энэ улс үнэт эдлэлийн хамгийн том импортлогч орон бөгөөд сард тэрбум давсан ам. долларыг үнэт эдлэлд зарцуулдаг.

Хөрөнгөө банканд хадгалуулдаггүй хүмүүсийн хувьд алт тэдний хадгаламж юм. Хуримын өдөр сүйт бүсгүй бүр бүх насаараа зүүх алтан эдлэлээ олж авах боломжтой болдог.

Алтны үнэ өссөөр л 

Дэлхийн алтны үнэ энэ оны 6 дугаар сараас нэмэгдэж эхэлсэн бөгөөд Энэтхэгчүүд хаана хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн асуудал урган гарчээ. Тэдний хувьд Мумбайгаас 3 цаг нисээд очдог Дубай хамгийн тохиромжтой газар юм. Хуримын саруудад алтны худалдаа 20-25 хувиар нэмэгддэг гэж нэгэн худалдаачин CNN-д ярилцлага өгчээ.

Үйлчлүүлэгчид татварын хөнгөлөлт болон олон сонголттой зэрэгт татагдаж Дубайг зорих нь их байдаг аж. Мөн эмэгтэйчүүдийн эдлэлээс 1.4 унц, эрэгтэйгээс 0.88 унцыг татваргүй гаалиар гаргадаг нь, Энэтхэгчүүд 2.2 фунтаас дээш алт гаалиар авч гарвал 13 хувийн гаалийн татвар төлдөг зэрэг нь үүнд нөлөөлсөн байна.

“Худалдаачид татварын түвшинг доогуур тогтоосноор худалдан авагчдад санхүүгийн том давуу тал болдог” гэдгийг Dubai Gold and Commodities Exchange компанийн захирал Горан Дэсай хэлжээ.

Энэтхэгийн үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчид 6-9 хувиар илүү үнэтэй алтаа зардаг учраас иргэд Дубайг зорьдог, Дубайн хуримын дэлгүүрүүд тансаг зэрэглэлийн брендүүдээр үйлчлүүлэх хялбар боломжийг хэрэглэгчдэд олгодог гэдгийг тэрээр онцоллоо. Мөн Дубайн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх нь санхүүгийн асар том хэмнэлт болно гэдгийг нэмж хэлжээ.

Алт бол бэлгэ тэмдэг

Дээдсийнхний хуримын зохион байгуулагч Вандана Мохан “алт нь эд хөрөнгө, чинээлэг байдлын бэлгэ тэмдэг болдог учраас хуримын чухал хэсэг болдог” хэмээн хэлжээ.

“Алт яагаад хамгийн чухал болсон шалтгааныг түүхийн үүднээс авч үзвэл эд хөрөнгө, элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг. Хэрвээ та хэн нэгэнд алт бэлэглэх юм бол тэр хүн үүнийг мөнгөөр солиулж авах боломжийг өгч байна гэсэн үг” хэмээн тэрээр тайлбарлажээ.

Гэвч хүмүүс алтыг бэлэн мөнгө болгох нь багассан бөгөөд Энэтхэгчүүдийн хувьд үнэ цэнэтэй байсаар байна. Өнөө үед үнэт эдлэл эсвэл зоосоор байх нь хамаагүй, алт үргэлж хуримын гол бэлгэнд тооцогдох болно гэжээ.

Түүний үйлчлүүлэгч болох Bollywood-н алдарт жүжигчин “Хүмүүс хуримынхаа нийт зардлаас хамгийн багадаа 25 хувийг нь алт, үнэт эдлэлд зарцуулдаг. Дээд давхаргынхны хуримын зардал 200,000 орчим ам. доллар болдог бөгөөд ихэнхийг нь үнэт эдлэл авахад зарцуулдаг” гэжээ.

Захиалга 

Cara's Jewellers-н гүйцэтгэх захирал Анил Петхани “Энэтхэгийн хуримын саруудад 6,000 - 7,000 гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд худалдаа 20-25%-иар нэмэгддэг” гэжээ.

Тэрээр мөн ихэнх үйлчлүүлэгчид хурдан хугацаанд хийж болох үнэт эдлэлийг захиалан хийлгэх хүсэлтэй байдаг. Хүмүүс хүссэн хэв загвараараа хийлгэх хүсдэг учраас манай дэлгүүр захиалгын 50 хувьд ийм төрлийн захиалга авдаг гэсэн байна. 

Моханы хэлж буйгаар сүйт бүсгүйчүүд уламжлалт маягийн ээмэг, хүзүүний зүүлтээс татгалзаж цор ганц загварын үнэт эдлэл хийлгэхийг хүсдэг болжээ.

Сувдан оруулгатай, алмаз шигтгэсэн, цул алт мөнгө гээд залуу охидод зориулсан олон төрлийн сонголт бий.

Эх сурвалж: Gogo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
48261
4 эможи
keyboard_arrow_up