7 хоногийн тойм 24°C 2455.43₮
12 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЯТАДУУД ямар зорилгоор үй олон “ЭЗЭНГҮЙ ХОТ“ барьдаг вэ?

админ
2017 оны 10 сарын 06

Хятадууд ямар зорилгоор үй олон эзэнгүй хот барьдаг вэ?


ОХУ-ын улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн тэргүүлэгч сайтуудын нэг “NewRezume.org”-т БНХАУ жил бүр маш олон хот шинээр барьж байгуулдаг ч тэнд ард иргэдээ суурьшуулдаггүй талаар ийн бичжээ.


Өндөр барилгууд, эцэс төгсгөлгүй сүндэрлэсэн хотууд ярайна. Эдгээр хотод хэн ч хэзээ ч амьдарч байгаагүй. Цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгээний газрууд нь хоосон, тэнд хэн ч хэзээ ч баясаж байсангүй. Аврага том худалдааны төвүүд нь юу ч үгүй бөгөөд энд хэн ч хэзээ ч бараа бүтээгдэхүүн зарж, худалдан авч байсангүй. Орчин цагийн театр, музейд нь хэзээ ч үзэгчид сууж байгаагүй. Мөн өргөн чөлөөгөөр нь давхих машин үгүй. “Google Earth”-ийн фото зургууд дээр  хоосон хотууд харагдана.

Эдгээр хотын зарим нь байгаль цаг уурын хамгийн хатуу ширүүн нөхцөлтэй газруудад баригджээ. Жишээ нь Шишуан хот Өвөр Монголын элсэн цөлд байрлана. Эдгээр хотууд яг ямар зориулалттай юм бол. Хятадын удирдагчдын стратегийн алдаа юм болов уу. Алдаа хэмээсний учир нь эл хотууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд савангийн хөөс төдий зүйлс ажээ. Аль эсвэл зөвхөн БНХАУ-ын удирдагчдын мэдэх нууц төлөвлөгөө юм. Химийн бөмбөг дэлбэлснээс болж бүх амьд организм нь үхсэн ч тэнгэр баганадсан өндөр барилгууд нь тэр чигтээ үлдсэн мэт үзэгдэнэ. 2000 оноос эхлэн Хятад улс жил бүр 20 гаруй орчин үеийн шинэ хот байгуулж байгаа боловч одоо хүртэл тэнд хүн суурьшуулаагүй байна.

Одоогийн байдлаар 64 сая хоосон байшин баригдаад буй. 2015 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахилгааны сүлжээнд Засгийн газраас тавьсан хяналтын дүнг цацсан. 660 хотын хагас жилийн цахилгааны хэрэглээг авч үзэхэд 65.4 сая орон сууцны тоолуурын заалт 0 үзүүлэлттэй байжээ. Тэнд ойролцоогоор 200 сая хүн амьдрах боломжтой авч хэн ч амьдардаггүй аж. Харин олон улсын шинжээчид БНХАУ-ын эзэнгүй хот байгуулж буй шалтгааныг цөмийн дайн болсон тохиолдолд шилжин суурьшихийн тулд гэж байна. Эзэнгүй бүх хотуудын дор газар доорх байгууламж байдаг бөгөөд тэдгээр нь хэдэн зуун сая хүн орогнуулах багтаамжтай. Өөрөөр хэлбэл Бээжин цөмийн дайнд бэлэн гэдгээ Москва болон Вашингтонд харуулж буй хэрэг аж. Учир нь, эдгээр газар доорх байгууламжууд цөмийн бөмбөгийн дэлбэрэлт болон цохилтын хүчинд тэсвэртэй бөгөөд цацраг идэвхт бодис нэвтрүүлдэггүй. Өнөөдөр хятад улс дэлхийд ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон болоод байгаа юм. 
 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
20
yay an post
2
sad an post
3
ouch an post
2
confuse an post
5
angry an post
11
47859
62 эможи
keyboard_arrow_up