COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ ЖАГСААЛТ: Дэлхийн хамгийн найрсаг улсууд

2017 оны 9 сарын 20

Arslan.mn

Ажлаар болон алжаалаа тайлахаар аялдаг хүмүүсийн анхааралд нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ бол жуулчид, гадаадаас ирж ажиллагсдад тухайн улсын иргэд хэрхэн ханддагийг илэрхийлэх жагсаалт юм.

InterNations байгууллагын гаргасан энэхүү Expat Insider 2016 Index жагсаалтаар бол, таныг Тайвань, Эквадор, Мексик улсын иргэд алгаа дэлгэн угтах аж. Эдгээр улсуудын дараагаар харин Шинэ Зеланд, Коста Рика зэрэг улсууд орж байна. Тэгвэл Кувейт, Грек, Бразил улсын иргэд нэг их сүйд болохгүй нь байна. Хачирхалтай нь жигтэйхэн найрсаг иргэдтэй гэгддэг Канад улс эхний 10-т багтаагүй байгаа юм. Гадаадад ажиллагсдын дэлхийн хамгийн том сүлжээнүүдийн нэг болох InterNations нь 67 улс багтсан энэ жагсаалтыг гаргахдаа 14,000 хүнээс судалгаа хийсэн аж. Эндээс харахад дэлхийн умард хагаст оршдог иргэд арай илүү найрсаг, илүү нээлттэй байдаг байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Мальт Зийк хэлэхдээ "Мэдээж үүнд цаг агаар нөлөөлж байгаа. Хүйтэн жиндүү уур амьсгалтай газрын хүмүүс нэг их нээлттэй байгаад байдаггүй байх" гэжээ.

Хамгийн сонирхолтой нь тус жагсаалтыг Тайвань улс өнгөлсөнд байгаа юм. Судалгаанд оролцогсдын 90 хувь нь тайваньчуудын зочломтгой занг өндрөөр үнэлжээ. Харин нийт улсуудад өгсөн дундаж үнэлгээ нь 65 хувьтай байсан байна. Тайванийг магтсан хүмүүсийн бүр гуравны нэгээс илүү нь Номхон далайн энэ арал дээр бүрмөсөн үлдэх тухай бодож байгаагаа хэлсэн гэнэ. Сан Франциско дахь Тайванийн Аялал Жуулчлалын Точооны захирал Линда Лин энэ тухайд "Зочломтгой байх нь бидний соёл. Бид аливаа зөрчлөөс зайлсхийдэг. Бид зочиддоо сайхан сэтгэлээр ханддаг. Хэрвээ та Тайвань руу аялж, тэнд очоод газрын зургаа дэлгэх юм бол нутгийн хүмүүс таныг очихыг хүссэн газарт тань хүргэж өгье хэмээн санал болгох болно" хэмээн хэлж байна. Харин эсрэгээр Кувейт зэрэг улсад суурьших, найз нөхөдтөй болох нь амар байдаггүй хэмээн судалгаагаар гарчээ.

Жагсаалтад өмнөх жилийнхээсээ хамгийн том үсрэлт хийсэн орноор 24 байр урагшилж 11-т жагссан Вьютнам улс шалгарсан байна. Мөн Уганда улс 20 байр урагшилж 25-д, Финланд улс 19 байр урагшилж, 32-т жагсжээ. Нөгөө талд Арабын Нэгдсэн Эмират улс 21 байр хойшилж 40-д, Индонези улс 20 байр ухарч 52-д орсон таагүй дүн үзүүлжээ.

Мэдээж хэрэг бас судалгаанд оролцогсод аль улсаас гаралтайгаас хамаараад өөр өөр үнэлгээнүүд өгч байсан байна. Жишээ нь жуулчны хувиар сайнаар үнэлэгддэггүй америкчуудыг хаана ч явсан тийм ч найрсаг хүлээж авдаггүй гэсэн дүн гарсан байх ю. Харин япончуудыг дэлхийн хамгийн эелдэг, сайхан зантай жуулчид гэж үздэг байна. Энэ мэт хэвшмэл үзлүүд нь үнэн ч бай, худал ч бай тухайн улсын иргэдийн гадны хүмүүст хандах хандлагад нөлөөлдөг байна. Үүний адилаар найрсаг байна гэдэг нь гоо сайхантай адил, газар газарт бас өөр өөр утга илэрхийлэх нь бий гэдгийг мартаж болохгүй.
Миний хувьд Монгол улс маань энэ жагсаалтад багтсан бол хаахна жагсах байсан нь тун сонирхолтой санагдлаа.
Ингээд жагсаалтын эхний гуравт багтсан улсууд дахь аялал жуулчлалын талаар цухас танилцуулъя.

1. ТАЙВАНЬ

Аялал жуулчлал бол Тайванийн эдийн засагт ихээхэн орлого авчирдаг гол салбаруудын нэг. 2015 онд л гэхэд Тайвань улс 10 сая орчим жуулчин хүлээж авсан байна. Хятадын асар их эд өлгийн зүйлийг агуулсан, дэлхийн хамгийн том музейнуудын нэг Үндэсний Музей, нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр барилга байсан Тайпэй 101 зэрэг жуулчны сонирхлыг татах үзвэр олонтойн дээр иргэдийнх нь зочломтгой байдал аялал жуулчлалын салбарыг дэмждэг.

2. Мальт

Дэлхийн хамгийн бага нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай улсуудын нэг Мальт харин зочломтой найрсаг байдлаараа "том" улс аж. Газар дундын тэнгис дэх арлын энэ улс дулаан уур амьсгал, олон тооны амралтын газрууд, түүхэн хөшөө дурсгалуудаараа жуулчдын сэтгэлийг эрхгүй булаадаг.

3. Эквадор

Эквадорын бүсэд оршдог энэ үзэсгэлэнтэй улс соёлын өв дурсгал хийгээд амьтан, ургамлын аймгаараа нэн баялаг. Мөн гол нуур, галт уулууд ихтэй. Тийм ч учраас жуулчдын очихыг ихэд хүсдэг улсуудын нэг юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47257
0 эможи
keyboard_arrow_up