COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гүйцэтгэх захирлуудын дундаж нас 45-50 болжээ

2017 оны 9 сарын 12

“Crist Kolder” байгууллагын хийсэн судалгаагаар АНУ-ын томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудын дундаж нас 2012 онтой харьцуулахад 45-50 болж нэмэгдсэн бол дэд захирлуудынх 42-48 болсон байна.

Arslan.mn

Нийт 675 компанийг хамруулсан судалгааны дүнгээр 2010 онд санхүүгийн зохицуулалтын Dodd-Frank хууль батлагдаж, Гүйцэтгэх захирлын үүрэг, хариуцлагыг улам өндөржүүлснээр ийнхүү удирдах албан тушаалтнуудын дундаж нас нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.Үүнээс өмнө санхүүгийн хямралын дараах үед буюу 2009-2014 онд Гүйцэтгэх захирлуудын дундаж нас залуужсан байна.

Харин 64 болон түүнээс дээш настай Гүйцэтгэх захирлуудын 25 хувь нь ямар нэгэн байдлаар эрт тэтгэвэрт гарах эсвэл хүчээр ажлаасаа гардаг байсан нь залуу захирлуудынхтай харьцуулахад 17 хувиар өндөр үзүүлэлт байсан аж.

Харин эдийн засаг сэргэхийн хэрээр компаниуд илүү туршлагатай, салбартаа олон жил ажилласан хүмүүсийг Гүйцэтгэх захирлаар ажиллуулах хандлагатай болсныг судлаачид онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46914
0 эможи
keyboard_arrow_up