COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Олимпийн медальт Орос эмэгтэй Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр тодорлоо

2017 оны 9 сарын 09

2008 оны Бээжингийн Олимпийн эмэгтэй сагсан бөмбөгийн хүрэл медальт Екатерина Лисина дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй болсныг Гиннесийн дээд амжилтын ном Баасан гарагт зарлажээ.

ОХУ-ын үндэсний шигшээ багт төвийн тоглогч байсан Лисинагийн зүүн хөл 132.8 см урт бол баруун хөл нь 132.2 см урт гэнэ. Тэрээр 205 см өндөртэй бөгөөд 2011 онд ээж болж, 2014 онд сагсан бөмбөгийн спортоос зодог тайлж, загвар өмсөгчийн ажилд шилжжээ.

Ингэснээр тэр бас дэлхийн хамгийн өндөр мэргэжлийн загвар өмсөгч болсон юм.

 

Лисина “Нэгдүгээр сард дээд амжилтаа бүртгүүлэхээр мэдүүлэг өгснөөс хойш хүлээж байсан өдөр минь өнөөдөр ирлээ” гэж Инстаграм хуудсандаа бичжээ.

Одоо 29 настай Лисина Оросын хамгийн өндөр эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчин, Оросын хамгийн том хөлтэй эмэгтэй зэрэг өргөмжлөлийг бас эзэмшдэг юм.

Эх сурвалж: Russia Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46820
1 эможи
keyboard_arrow_up