COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Наран дээр сүүлийн 12 жилд ажиглагдаагүй хүчтэй дэлбэрэлт болжээ

2017 оны 9 сарын 08

Наран дээр сүүлийн 12 жилд ажиглагдаагүй хүчтэй тэсрэлт болжээ

Наран дээр есдүгээр сарын 6-ны өдөр сүүлийн 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ.  Энэхүү тэсрэлт нь Наран дээр ажиглагдаж байгаа хоёр бүлэг толбоны нөлөөгөөр бий болсон байна. Тэсрэлт нь Х9.3  баллын хүчтэй байжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Наран дээр хүчтэй таван тэсрэлт бүртгэгдсэн ба түүний хамгийн сүүлчийнх нь одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2005 оны есдүгээр сарын 7-нд  Х17.0 тэсрэлтийн баллтай болж байжээ. Одоогийн байдлаар тэсрэлтийн идэвхжилийн индекс нь 10.3 байгаа аж.

Энэхүү тэсрэлт нь Нарны дискийн төвтэй ойрхон болсон учир ойрын хэдэн хоногт Дэлхий болон сансар огторгуйд нөлөөлж эхлэх юм байна.

AIA (Atmospheric Imaging Assembly)  сансрын телескопоор авсан Нарны тэсрэлтийн зураг.


Тэсрэлтийн идэвхжилийн индекс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46777
0 эможи
keyboard_arrow_up