COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алдарт жүжигчин Брэд Питтийн экс амрагууд хэн хэн байв?

2017 оны 8 сарын 29

Брэд Питт 12 жил хамт амьдарсан эхнэр Анжелина Жолигоос салж байгаагаа мэдэгдсэн билээ. Манай гарагийн хамгийн халуухан залуусын нэг түүний нэр холбогдож явсан бүсгүйчүүдтэй танилцъя.

Синатта, 1984-1988 он 

Бидний сайн мэдэх X-Factor шоуны Саймонтай гэрлээд салсан алдарт дуучин Синаттатай Брэд 4 жилийн турш салж нийлсэн харьцаатай байсаар 1988 онд нэг мөсөн цэг тавьж байжээ.

Cosmopolitan Mongolia-н зураг.
Робин Гивенс, 1986-1987 
Брэд Синаттайтай салж нийлж байх хоорондоо жүжигчин Робин Гивенстэй болзож байжээ. Робин алдарт боксчин Майк Тайсонтой гэрлэх хүртлээ Брэдтэй холбоотой хэвээрээ байсан гэсэн яриа ч бий.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Кристина Эпплгейт, 1989 
МTV Movie Awards-т хүрэлцэн ирэхдээ хосууд гэдгээ харуулсан ч төд удалгүй Кристина өөр залуутай болзох болсон.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Жэлл Шойлен, 1989 
Cutting Class кинонд хамтран тоглосон хосууд 3 сар болзсоны эцэст сүйн бөгж хүртэл зүүж байв. Жэлл Шойлен бол Брэдийн хамгийн анх бөгж бэлэглэж байсан бүсгүй нь гэдгээрээ тун алдартай нэгэн.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Жульетт Льюис, 1989-1993 
Дөнгөж 17 настай охин өөрөөсөө 10 насаар ах залуутай үерхэх болсон нь олны дунд жинхэнэ шуугиан тарьж байв. Льюс хожим "Брэдтэй өнгөрүүлсэн 4 жил миний хувьд хамгийн сайхан он жилүүд байсан. Би дөнгөж өсвөр насны охин байсан ч гэсэн надад тэр цаг хугацаа маш сайхан санагддаг. Тэр маш ухаалаг халамжтай залуу шүү" хэмээн ярьж байжээ.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Жина Дэвис, 1992 
"Тельма Луйза хоёр” кинонд тоглосон Жинатай Брэд жил гаруй нууцаар болзож байсан гэдэг. Тэдний харилцаа ил болоогүй ч, хэвлэлийнхэн болздог байсан гэдгийг баталдаг.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Тэнди Ньютон, 1994 
"Цус сорогчтой хийсэн ярилцлага" кинонд хамтран тоглож байхдаа Брэд түүнийг өөрийн болгосон гэдэг. Тэд зураг авалт эхлэхэд болзож эхлээд зураг авалт дуусахад тэдний харилцаа ч гэсэн дуусчээ.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Гвинет Пэлтроу 
22 настай жүжигчин бүсгүй өөрөөсөө 10 насаар ах Брэдтэй 3 жилийн турш болзоод, сүйн бөгж авч байв. Гэвч Гвинет гэрлэхэд нас залуу байна гэж үзээд хосууд хоёр тийш болж байжээ.
Cosmopolitan Mongolia-н зураг.
Женнифер Анистон, 1998-2004 он 
Холливудын халуухан хосын нэг яалт ч үгүй Женнифер Анистон, Брэд Питт нар байв. Хосууд 2000 онд Малибуд тансаг хурим хийж, гэр бүл болж байлаа. Гэвч тэдний харилцаа "Mr&Mrs Smith" киноны зураг авалт эхэлснээр ерөнхийдөө дууссан юм.
Cosmopolitan Mongolia-н зураг.
 Анжелина Жоли, 2004-2016 он 
"Mr&Mrs Smith" киноны үеэр тэд бие биедээ ухаангүй дурлажээ. Брэд тэр үед эхнэртэй байсан бөгөөд төд удалгүй албан ёсоор эхнэрээсээ салж, Анжелина Жолитой амьдрах болсон юм. Хосууд 6 хүүхдийн эцэг эх болон 12 жилийн турш хамт амьдарсан ч салах болсноо мэдэгдсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46456
0 эможи
keyboard_arrow_up