Т.Баатар: Энэ оны эхний улиралд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн Т.Баатар: Энэ оны эхний улиралд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Баатар: Энэ оны эхний улиралд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулах, таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүж, хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 622 бүртгэгджээ. Үүний 80 хувь нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг байсан талаар Экологийн цагдаагийн албаны тоон мэдээнд дурдсан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн олонх нь мөн энэ төрлийн хэргүүд байдаг ажээ.

Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэх, газар хашаалах, ус бохирдуулах хэрэг, зөрчлүүдээс гадна химийн бодис, амьтны эд эрхтэн худалдах, тээвэрлэх гэмт хэрэг нийслэлд түгээмэл бүртгэгддэг. Энэ оны эхний улиралд нийслэлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн байна” гэсэн юм. 

Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аяны хүрээнд нийслэлийн ой мод, амьтан, ургамлыг хамгаалах, Туул, Сэлбэ голын ай сав газар дахь зөрчлүүдийг арилгахад чиглэсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Та бүхэнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаарай. Нийслэлийн Иргэн Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626638
0 эможи

ЭЦА
НОГООН ДУУ ХООЛОЙ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up