COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэг бодгаль минжээс ДӨРВӨН ИХЭР ТӨЛ авсан ховор үйл явдал тохиожээ

админ
2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д өнөөдрийн байдлаар 44 бодгаль минж бойжиж буй бөгөөд энэ жилийн шинэ төл хүлээн авах ажил үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нэг бодгаль минжнээс анх удаа дөрвөн ихэр төл авсан үйл явдал тохиолоо. Энэ нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна.

Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн ес дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгаль минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна.

“Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсөж үржих нөхцөл бүрдэх тул Нийслэлийн Байгаль орчны газраас минж үржүүлэх, нутагшуулах ажилд онцгойлон анхаарч, олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625986
0 эможи

үнэн
2021-04-26 10:05
Монголд байгаам минжнүүд Хятад налим өгөхөөр огт ам хүрэхгүй, орос белги алим өгөхөөр л иддэг хөөрхөн амьтад байнлээ
keyboard_arrow_up