СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан аймгийн 11 суманд 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан аймгийн 11 суманд 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан аймгийн 11 суманд 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

2021 оны 4 сарын 22

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг 6 аймгийн 11 суманд нийт 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.  

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9 /га/, хээрийн 280,660 /га/ нийт 280.669 /га/ талбай өртсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны 4, 5 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай байна.

Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил, задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625891
0 эможи

keyboard_arrow_up