COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОйлГОЁ ХҮНдэлье: Хүүхэд хүмүүжлийн эхний хичээлээ гэр бүлээсээ авдаг

2019 оны 12 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Бяцхан үрс нь ээж аавынхаа тусгал нь шүү. Үгээрээ, үйлдлээрээ үлгэрлээрэй!!!

Хүүхэд хүмүүжлийн эхний хичээлээ гэр бүлээсээ авдаг. Гэр бүл доторх амьдрал, хүмүүсийн байр байдал, гэр бүл дэх насанд хүрэгсдийн хоорондын нүдний өмнө өрнөх харилцаа нь хүүхдэд ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд дагах мөрдлөг, амьдралын суурь зарчим болдог.Хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн хувьд энэ нь өөрийнх нь харгис хэрцгий зан төлөв болж тусдаг.Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг шууд чиглэж тэдний сэтгэл санааны эрүүл саруул байдлыг алдагдуулж өмнө өгүүлсэн “эмзэг” нэгэн болгож орхидог. Дээрээс нь нүдээрээ харж, биеэрээ туулсан тэрхүү гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдэд амьдралын туршлага болж өвлөгдөн үлдэнэ.
Туршлага гэж юуг хэлнэ вэ?

Энэ салбарт “гэр бүлийн хүчирхийллийн гэрч”, “дуугүй гэрч” гэсэн нэр томьёог гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн хувьд хэрэглэж ирсэн. Харин сүүлийн үед “хүчирхийлэлд дам өртөгч”, “гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхэд”, “гэр бүлийн хүчирхийлэл амсаж өссөн хүүхэд” гэх нэр томьёог хэрэглэх болсон юм. Энэхүү нэр томьёоны өөрчлөлт нь хүүхдийн бодит байдлын талаарх бидний хандлага яаж өөрчлөгдөж байгааг илэрхийлж байгаа юм.Анхлан үйл явдлын талаар мэдэх хөндлөнгийн нэгэн, ердөө л хүчирхийллийг харсан, гэрч гэж хүүхдийг үздэг байсан нь нууц биш. Харин практик энэхүү “гэрч” өөрөө тэрхүү хүчирхийллийг ямар зовиур шаналал амсаж, хүчирхийлэлд дасал болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь унаж, эцэг, эхээ хүндлэн хайрлах сэтгэл үгүй болж байдгийг харуулсан учраас, мөн хүүхэд тэрхүү хүчирхийллийн үйл явцад шууд оролцогч нь болж, зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэх арга туршлагаа тэндээс олж авч байдгийг мэдсэн учраас ийнхүү өөрөөр томьёолох болсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдийг дараах 3 хэв маягт хувааж болдог. Гэхдээ энэхүү 3 хэв маяг нь заавал тус тусдаа байх албагүй бөгөөд нэг хүүхдийн хувьд хэд хэдэн хэв маяг хавсран байж болохыг анхаарах нь зүйтэй.

Эхний хэв маягт шууд өөрөө хүчирхийллийн золиос болсон буюу бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хохирогч хүүхдүүд хамаарна. Хүүхдийг өөрийн эрхшээлд байлгах зорилгоор хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд эцэг, эх нь хүүхдээ буруу зүйл хийсний төлөө шийтгэх ёстой гэсэн нэрийн доор халхавчлан өөрийн хүслээр байлгах гэсэн хүчирхийллийг зөвтгөж, гэр бүл- ахуйн хүрээний байх ёстой л харилцаа мэтээр үнэлж өнгөрөөдөг, ихээхэн нуугдмал хүчирхийллийн хэлбэр юм. Хүүхдийн эсрэг энэхүү хүчирхийллийг насанд хүрсэн хохирогчийн эсрэг хүчирхийлэлтэй хамт үйлдэгдэх нь ч түгээмэл тохиолдоно.
 

Хоёр дахь хэв маяг эхнийхтэй нилээд төстэй боловч хүчирхийлэгчийн зорилго болон эцсийн объект өөр хүн байдаг онцлогтой. Олонх тохиолдолд хүчирхийлэгч хэн нэгнийг эрхшээлдээ оруулахын тулд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж золиосоо болгодог.Ялангуяа, эмэгтэйчүүдийг айлгаж эрхшээлдээ байлгахын тулд хүүхдэд нь бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх нь элбэг тохиолдоно. Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь бусдыг эрхшээлдээ байлгах зорилго байдаг бөгөөд энэ удаад эрхшээлдээ байлгахыг зорьж буй хүн нь хүүхэд биш түүний эх, ойр дотны хүн нь байдаг.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гурав дахь хэв маяг нь дам байдлаар хүчирхийлэлд өртөж буй буюу шууд өөрийх нь эсрэг чиглээгүй хүчирхийллийг хөндлөнгөөс харж, мэдэж буй нөхцөл байдал юм. Өмнө өгүүлсэнчлэн хүүхэд нь ийм төрлийн хүчирхийлэлд ердийн гэрч огтоос биш байдаг бөгөөд хайртай, дотны хүнийх нь эсрэг, чухам юу болоод буй учрыг нь тодорхой мэдэх нөхцөл байдал, өөрийнх нь хамгийн аюулгүй байх ёстой тэр орчинд үйлдэгдэж байгаа тул хүүхэд ямагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь байдаг.

Гурав дахь хэв маягийн хүчирхийллийн хувьд хүүхэд сэтгэл санааны хохирол амсана. Ерөөс дээрх 3 хэлбэрийн алинд ч хүүхдэд сэтгэл санааны хохирол заавал учирч байдаг.Энэхүү сэтгэл санааны хохирол нь хүүхдийн хөгжилд шууд нөлөөлж сурах үйлд нь саад учруулдаг.Улмаар сурган хүмүүжүүлэх ухаанд “хэцүү хүүхэд”, “гэр бүлийн харилцааны асуудалтай хүүхэд” гэсэн нэр томьёо ухагдахуун үүсэж тэднийг сурган хүмүүжүүлэх тогтолцооноос бус гэр бүл дэх асуудлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж хүүхдийг сургах гэсэн хүндрэл үүсэж байдаг нь харамсалтай.
Нас зүйн сэтгэл зүйчдийн судалж тогтоосноор өсөлт бойжилттой холбоотой шилжилтийн үеийн гэх сэтгэл санааны хямрал хүүхдийн 11-18 насанд илэрдэг боловч заримдаа бүр 3-4 насандаа хямралд орох нь ч бий гэх.Энэхүү хямрал нь хоосноос бий болсон зүйл биш бөгөөд гэр бүлийн харилцаа хамгийн чухал хүчин зүйл нь ажээ.

Мэдээж хэрэг хүчирхийлэл хүүхдэд олон талын хор уршиг учруулдаг. Бие махбодод учрах гэмтэл хожмын ур урхаг ихтэйн дээр ямагт сэтгэл санааны гэмтэл согог учирсан байдаг.Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх явцад тэдний хожмын өсөлт бойжилтод хортой нөлөөлөх гэмтлүүд ихээр учирдгаас гадна нас бие гүйцсэн хүнтэй харьцуулахад амь насаа алдах эрсдэл 2 дахин өндөр байдаг нь мөн л судалгаагаар нотлогдсон үнэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611281
1 эможи

Зочин
2019-12-05 13:53
Зочин
2019-12-05 13:49
ОйлГОЁ ХҮНдэлье

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up