COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ойлгоё-Хүндэлье” нөлөөллийн аянд Дундговь аймаг нэгдлээ

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Ойлгоё-Хүндэлье” 16 хоногийн аянд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд нэгдэж байгаагаа илэрхийллээ.  

Ингэснээр иргэд, ТББ, хувийн хэвшил, бусад байгууллагыг энэхүү аянд нэгдэж, нийгэмд харанга дэлдээд байгаа хүчирхийллийг таслан зогсооход  оролцохыг уриалж байгаагийн нэг илэрхийлэл болж байна.  

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

“Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хамтран 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд зохион байгуулж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611187
0 эможи

Зочин
2019-12-04 01:14
“ОйлГОЁ-ХҮНдэлье

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up