COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье“ аяны нээлт боллоо

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ улс орон даяар эхэллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь Монгол улсад 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор өнөөдөр хэвлэлийн бага хурлаар нээлтээ хийлээ. 

Энэ жилийн аянд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж, Үндэсний хэмжээнд олон нийтэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээн сурталчлах юм.

Arslan.mn

Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 28599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт болохыг албаны хүмүүс мэдээллээ.

Arslan.mn

Тус аяныг дэмжиж буй хэн боловч (та өөрөө, таны найз нөхөд, хамт олон, хөрш), сургууль, байгууллага (төр, ТББ, хувийн хэвшил гм), аяны үйл ажиллагаанд нэгдэх боломж нээлттэй. Үүнд:

  • Аяны зорилтын хүрээнд та өөрийн болон байгууллага, бүлэг, хамт олныхоо нөөц боломж дээрээ тулгуурлан хүчирхийллийн хор уршгыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох яриа таниулага, сургалт сурталчилгаа хийх
  • Мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх, холбон зуучлах, идэвхжүүлэх зорилго бүхий жижиг өдөрлөгүүдийг аяны оролцогч байгууллагуудтай хамтран зохион байгуулах ,нэгдэх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд чиглэсэн мэдээллийг хүргэхэд аяны оролцогч байгууллагуудын оролцоотой зохион байгуулах, аяны үйл ажиллагааг цуврал хэлбэрээр хөтлөх, түгээх , дэмжлэг үзүүлэх
  • Аяны зорилтын хүрээнд та болон танай байгууллагаас санаачилсан санал санаачлага, үргэлж нээлттэй юм байна.

Arslan.mn

Та бүхэн арга хэмжээг нэгдэж профайл зурагныхаа хүрээг "Ойлгоё хүндэлье" хүрээгээр сольж, нөлөөллийн ажилд оролцоорой. 

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610784
1 эможи

Зочин
2019-11-22 03:53
Зочин
2019-11-21 11:34
keyboard_arrow_up