COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2017 оны А/253, /А252 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, сурагчдыг сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмүүдэд харилцан туршлага солилцох боломж олгох, эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдийн дунд “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний III шатыг Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулж байна.

Тэмцээний I шатыг аймаг, дүүрэг дотроо зохион байгуулж шилдгээ шалгаруулсан ба II шатанд 21 аймаг, 7 дүүргийн нийт 28 сургуулийн материал ирүүлснээс Ажлын хэсэг 10 багийг шалгаруулсан ба тэд өнөөдөр мэдлэг, чадвар, авхаалж самбаагаа уралдуулан шилдгээ шалгаруулах юм.

Тэмцээнд:

  • Дундговь аймгийн математикийн сургалттай “Цэгц билэг” сургуулийн “Тэмүүлэл”,
  • Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Сүлд” ,
  • Орхон аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн “Хар хас”,
  • Төв аймгийн Лүн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хатуу самар”,
  • Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Баатрууд”,
  • Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Шонхор”,
  • Сүхбаатар дүүргийн Эрдэмийн хөтөч цогцолбор сургуулийн “Цагаан барс”,
  • Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Цэц”,
  • Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Тод харцага”,
  • Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн “Дуулга” зэрэг 10 багууд өрсөлдөж байна

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610201
0 эможи

keyboard_arrow_up