COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦАХИМ ОРЧИНД #ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ

2019 оны 10 сарын 02

Хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран  #ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна.

Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь өнгөрсөн жил зохион байгуулсан “UNFRIEND” нэгдсэн арга хэмжээний үргэлжлэл юм. “UNFRIEND” нэгдсэн арга хэмжээ нь цахим орчинд байж болох эрсдэлт хүчин зүйлсээс иргэд, хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх зорилготой байсан бол “#ЗөвийгТүгээе” нэгдсэн арга хэмжээ нь олон нийтийн сүлжээ ялангуяа Фейсбүүкийн орчинд хэрхэн зөв, боловсон оролцох талаар мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, зааж сургах, арга замыг нээх, сурталчлан таниулахад чиглэж байгаагаараа онцлогтой.

Манай Улсад нийгмийн сүлжээний  идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор  2.2 саяд  хүрсэн нь сүүлийн 3 жилд дунджаар 17.5 хувиар өссөн байна.  Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд залуус байгаа бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн Фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхэд, залуучуудын интернэт хэрэглээ маш өндөр байгаагийн цаана тэд цахим орчинд зохисгүй  контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн  болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох  зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, цахим орчин нийгмийн сүлжээний харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хэрэглэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хослуулан авч хэрэглэж байна.

#ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд анхааруулсан сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалт хийж,  хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608761
1 эможи

Зочин
2019-10-02 23:18
Зочин
2019-10-02 13:01
keyboard_arrow_up