COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахим сүлжээнд “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аян эхэллээ

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Дэлхий нийтээр нийгмийн сүлжээний хэрэглэгчид тасралтгүй нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгааг судалгаанаас харж болох юм. Монгол Улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрсэн нь сүүлийн гурван жилд дунджаар 17.5 хувиар өссөн үзүүүлэлт ажээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд, залуус байгаа аж. Тэдний 92 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхэд залуучуудын интернэт хэрэглээ өндөр байгаагийн цаана зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байгаа нь нууц биш юм. Гэхдээ энэ асуудал дан ганц Монгол улс төдийгүй олон улсад хурцаар тавигдаж байна. Иймээс  “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг  эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Дээрх аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын хүүхдийн сан, Faro foundation Mongolia ТББ хамтран зохион байгуулж буй.

Аяны гол зорилго нь хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс хүүхэд залуусыг сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил хэрэгжүүлсэн UNFRIEND аяны үргэлжлэл аж.

Мөн хүүхэд болон багш нарт зориулсан тоон бичиг үсэгтэн гэх цуврал цахим хичээлийг Монгол хэл дээр орчуулж хүргэх юм байна.

Arslan.mn

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан “Энэ удаагийн "Зөвийг түгээе" аян нь нийтийн цахим сүлжээг хэрхэн зөв зохистой ашиглах талар мэдээлэл түгээх, цахим орчин дахь гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдана.

Монгол Улсад 2012 оноос эхлэн олон нийт цахим сүлжээг идэвхтэй ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн жилд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн 14 гэмт хэрэг бүртгэгдэж байсан.

Харин энэ тоо 2017 онд 299, 2018 онд 659 болж нэмэгдсэн бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг үйлдэгдээд байна.

Цахим сүлжээнд бусдыг гүтгэх доромжлох, нууцад халдах, залилан мэхлэх гэмт хэрэг ихээр бүртгэгддэг. Гэхдээ мэдээлэл, харилцаа холбоо хөгжсөн өнөө үед цахим сүлжээгээр бусад төрлийн гэмт хэргүүд ч үйлдэгдэх эрсдлүүд бий.

Тухайлбал, цахим сүлжээнд мэдээлэл тавиад тухайн үедээ устгалаа гэж бодоход өөр нэг хүн хадгалаад авсан байх эрсдэлтэй. Түүнийг нь 10 жилийн дараа сэргээн тавьж, хүний нэр хүндийг гутаан доромжлох зэрэр сөрөг үйл явдал цахим сүлжээнд үүсдэг учраас энэ тал дээр нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, эцэг, эхчүүдэд түгээх шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
608727
17 эможи

Зочин
2019-11-01 08:57
цахимын хор холбогдлын талаар өсвөр үеийн хүүхдүүдэд мэдээлэл сайн өгмөөр байна
Зочин
2019-10-31 13:58
Өөр хийх юм олдохгүй юм байх даа. Бас л 1 мөнгө угаах хэлбэр ш дээ. Ийм тийм сургалт юу хийсэн гээд баахан мөнгө үрсэн байдаг даа
Зочин
2019-10-03 16:24
Үмхий цагдаа нар зөрчилийн тухай хуулиа харуулж ирж байгаад бараг чанга дууграхад торгож мөнгий нь халаасалдаг болсон байна лэ мөрдөстэй дээрэмчид юму да Тэгээд бас баярлалаа гээд нам бол гэдэг уриа гаргаж тэ хаха
N.Bilguun
2019-10-02 00:33
Ter Har tamhitai temtseh tasagiin niigemd uzuulj eelj daraalsan guitsetgeh ajillagaa bolon har tamhi hereglej bolohgui geh utgaar ulam tsahim baodlaar surtchilaad bgaagaa boliulchaachee. Har tamhinii esreg avch bgaa arga hemjee bol sain baigaa bolovch har tamhi har tamhi engej barilaa tegj engelee ulam surtchilaad bgaagiin neg helber shuu.
Зочин
2019-10-01 23:11
Зочин
2019-10-01 16:56
keyboard_arrow_up