Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж Дархан, Сэлэнгэд өнгөрсөн шөнө хоёр цаг цахилгаан хязгаарласан.

Тодруулбал, тухайн иргэн 21:50 цагийн үед  цахилгаан дамжуулах шон дээр санаатайгаар гарсан болохыг эх сурвалжууд цахим хуудастаа бичсэн байна. Сэлэнгэ аймгийн иргэн "Б" согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн хоёр цагийн турш хүчдэлийг таслахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Онцгой байдлын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан аж.

Иймд 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Харин цагдаагаас тухайн иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу торгожээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, амь нас эрүүл мэндээ хамгаалан, цахилгаан байгууламжийн хийц хэсгүүдэд ойртохгүй байх, хамгаалалтын зурвасын дэглэм зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638210
0 эможи

keyboard_arrow_up