Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, фасад хийж байсан ажилтан нас баржээ Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, фасад хийж байсан ажилтан нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, фасад хийж байсан ажилтан нас баржээ

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

Барилга дээр ажиллаж байсан хоёр хүн кранд даруулж нас барсан хэрэг гараад хоёр ч хоноогүй байхад өчигдөр дахин хоёр хүн барилгаас унаж, нэг нь нас барав.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх” дуудлага өнөөдөр 16:00 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн фасадын ажил гүйцэтгэж байсан ажилчин, эрэгтэй 37 настай Б, 35 настай эрэгтэй Э нар унаж, иргэн Б газар дээрээ амиа алдаж, иргэн Э-г яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгджээ.

Тус хэргийг ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

Тус барилгыг "Эко констракшн" компани захиалсан бол гүйцэтгэгчээр нь "Луу хүрд" компани ажиллаж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
1
confuse an post
angry an post
1
638208
8 эможи

Зочин
2022-06-24 20:07
Ямар их осол .ямар их эмгэнэлт хэргүүд вэ
keyboard_arrow_up