ШУУД: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан ШУУД: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан

2022 оны 6 сарын 22

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н энэ сарын 16-нд нас барсан. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Амиа алдсан цэргийн алба хаагчийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна.

Тухайн өдөр эмч н.Ариунзул дуудлагын дагуу төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт очиж ажилласан байна. Энэ талаар н.Ариунзул эмч мэдээлэхдээ, тухайн өдөр жижүүрийн эмч гүйцэтгэх хугацаанд 22.30 цагийн үед Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт цагдаагийн байгууллагаас 18 настай цэргийн албан хаагч нас барсан гэсэн дуудлага ирсэн. Түүний дагуу төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажилласан. Цогцсын гадна үзлэг хийж талийгаачийг өөрийн эмнэлэгт зөөвөрлөн авчирсан гэлээ.

Мөн ШШҮХ-ийн зөвлөх эмч Ц.Ганболд, талийгаачийн цогцост задлан шинжилгээг бүрэлдэхүүний хамт хийсэн. Задлан шинжилгээнд мөрдөгч нар болон ар гэрийн төлөөлөгч хоёр хүн оролцсон. Задлан шинжилгээг даваа гарагт хийсэн. Талийгаачийн цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн. Ходоод 14 см урагдсан байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
638168
2 эможи

Zochin
2022-06-23 09:48
Emch nartai l holbootoi sanaatai uildel. Tiimees todorhoi hariult helehees zugataaj baina.
keyboard_arrow_up