ТАНИЛЦ: Баяр наадмын тухай хуулийн төсөлд туссан онцлох ӨӨРЧЛӨЛТҮҮД ТАНИЛЦ: Баяр наадмын тухай хуулийн төсөлд туссан онцлох ӨӨРЧЛӨЛТҮҮД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Баяр наадмын тухай хуулийн төсөлд туссан онцлох ӨӨРЧЛӨЛТҮҮД

2022 оны 6 сарын 22

Өнгөрөгч онд зуун жилийн ойгоо тэмдэглэлгүй өнжсөн монголчууд энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоо хамтатган өргөн дэлгэр наадахаар зэхэж буй. Наадам хаяанд ирчихээд байхад жилийн жилд маргаан дагуулдаг бөхийн цол, допингийн маргаан, эрлийз монгол адууны хэрүүл үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, шинэ хууль, өөр зохицуулалтаар наадмаа хэрүүлгүй зохион байгуулахыг зорьж байгаа байгаа билээ. Хэрэв энэ хууль батлагдчихвал олон жил маргаан мэтгэлцээн дунд явсан асуудлууд нэг талдаа багтана хэмээн хүлээгдэж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд “Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” гээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатад хуулийг яаравчлах үүрэг өгсөн юм. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд тусгагдсан онцлох заалтуудаас хүргэе.

Унаач хүүхдийн насыг найм болгоно

Жил бүрийн наадмаар хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг дараах байдлаар зохицуулахаар тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Унаач хүүхдийн насны асуудал өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 7 ба түүнээс дээш насных байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд 8 ба түүнээс дээш байхаар хуульчилж байгаа. Мөн баяр наадмын өдрүүдэд зөвхөн даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгал болгож өөрчилсөн. Эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалын нөхөн олговроос гадна бусад байдлаар хүүхэд янз бүрийн байдлаар унаж бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах заалтуудыг оруулсан. Түүнчлэн стандартын хувцас хэрэгсэлтэй байх асуудлыг тодорхой тусгасан" гэдгийг чуулганы хуралдаанд мэдээлсэн.

Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно

Хуулийн шинэчилсэн найруулгад допингийн асуудлыг дараах байдлаар зохицуулахаар болжээ.

  • Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.
  • Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгад
  • Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.
  • Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
  • Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
  • Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана;
  • Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана гэжээ. 

Зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулна

Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.

Хурдан морины сэрвээний өндөр зэргийг стандартаар тогтооно

Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Тухайбал, хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэсэн байна. Стандарт гэдэгт сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг ойлгож буй.  Ингэхдээ сэрвээний өндөрийн хувьд хамгийн даага 127 см-ээс илүүгүй, Их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байх гэж заажээ. Мөн шинэчилсэн найруулгад орсон уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн байна. Ингэхдээ ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгажээ.

Шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах дүрмийг батлан мөрдүүлнэ

Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгажээ. Түүнчлэн бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгасан байна. 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүд нутгийн бөхдөө цол өгөхөөр улайрч, зарим нь дүүргийн наадмыг цолтой болгох тухай ярьж байна

УИХ-ын гишүүн C.Бямбацогт "Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол улсын Засгийн газар өнгөрсөн жил наадмаа таслахгүй, бөхөө барилдуулна гэж зарлаад, бөхчүүд нь 100 жилээр барилдана гэж бэлтгэлээ хийгээд Хүй долоо худагт 512 бөх барилдсан. Үндэсний наадам болдог дэг, жаягаараа, шалгуур шаардлагаа батлаад, допингийн шинжилгээ хийгээд бөхчүүд зодоглосон. Бөхчүүдэд цол олгоно гэж зарласан. Өндөр чансаатай барилдаан болсон. Тийм учраас Үндэсний бөхийн холбоо зарласан учраас цолыг нь олгоё гэдэг саналыг гаргасан. Алаг үзмээргүй байна. Орж ирсэн хуулин дотор 1921 оны Ардын хувьсгалаас 2003 он хүртэлх барилдсан 70-аад бөхчүүдэд цол олгоно. 2003 оноос барилдсан бөхчүүдэд цол олгохгүй гэдэг хууль батлах гээд байна. Иймээс олговол бүгдэд нь олгоё. Яагаад 2003 оноос өмнө барилдаж байсан 70 бөхөд цол олгоно гэж яриад байна вэ? Ялгаварлахгүй байя. Аливаа хууль ижил тэгш үйлчилдэг байх ёстой” 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өнгөрсөн жил Залуучуудын холбооны 100 жилийн ой болсон. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Залуучуудын холбооны 100 жилийн ойд цол олгоно гэж заагаагүй. Хэрвээ цол олговол бүгдэд нь олго. “Гамшиг осол, цар тахлын улмаас улсын баяр наадам зохион байгуулагдаагүй тохиолдолд” гэж байгаа юм. Өнгөрсөн жил л улсын наадам өнжсөн. Энэнд л цол өгье гэж байгаа байхгүй юу. 10-аад бөхөд цол олгохын тулд хууль батлаж, бусдыг нь гомдоон, бөөн хэл ам болж яах юм бэ. Хэрвээ цол нөхөж олгох шалтгаан, амжилтууд байгаа бол МҮБХ бүгдийг нь нэгтгээд Ерөнхийлөгчид өг л дөө. 100 жилээс ганцхан 2021 оныг салгаж, онцлоод цол нөхөж олговол дампуу хууль болно. 10-аад бөхөд цол олгохын тулд энэ хуулийг батлаад хэрэггүй. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь боль. Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү хуулийн заалтаар зохицуулалт хийн хөндөлсөх эрх байхгүй" гэх хариултыг өгсөн юм.

Тэгэхээр хууль батлагдсан ч өнгөрсөн жил Хүйн долоо худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохгүй бололтой.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдөж байжээ. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орж байжээ. Иймээс уг хуульд өөрчлөлт хэрэгтэй болсон хэмээн хууль санаачлагчид үзэж буй. 

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638157
1 эможи

Зочин
2022-06-22 13:49
Өмнөх үеэс асуу. Яагаад баяр наадамыг хуульчилсан юм бэ гэдгийг.Тэгвэл хэлээд өгнө.
keyboard_arrow_up