Таван хааны тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь АЛДАА БИШ, бэлгэдэл бодсон хэрэг Таван хааны тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь АЛДАА БИШ, бэлгэдэл бодсон хэрэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Таван хааны тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь АЛДАА БИШ, бэлгэдэл бодсон хэрэг

2022 оны 6 сарын 22

Arslan.mn

Чингис хааны музейн гаднах хананд байрлуулсан их хаадын тамганы хоорондох зай иргэдийн анхаарлыг татаад буй.

Уг асуудлаар тус музейгээс дараах тайлбарыг гаргажээ.

Үүнд "Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын эдгээр таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна.

Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.

Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.

Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байршуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638140
1 эможи

Зочин
2022-06-22 12:29
Худлаа, муухай харагдаж байна, засах нь зүйтэй, алдаа гаргасанаар нь зардлыг гаргуул
жирийн иргэн
2022-06-22 11:37
Тайлбар хийгээд байхад ойлгодоггүй юмуу? уншиж тунгааж бодолгүй Ц.Оюунгэрэл гишүүн асан шиг юм яриад байх юм
irgen
2022-06-22 09:51
baishind suulgasan hadaas, tamga suulgah nuh ni zorchihoo yu, kkkk. tegsh hemtei l baih estoi sh dee.
keyboard_arrow_up