Нийслэлд 22-24 градус ДУЛААН байна Нийслэлд 22-24 градус ДУЛААН байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд 22-24 градус ДУЛААН байна

2022 оны 6 сарын 22

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638135
0 эможи

keyboard_arrow_up