64 буудалт даамын анхны цолыг Батдаваагийн Есүй хүртлээ 64 буудалт даамын анхны цолыг Батдаваагийн Есүй хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

64 буудалт даамын анхны цолыг Батдаваагийн Есүй хүртлээ

2022 оны 6 сарын 20

Arslan.mn

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах үндсэн төрөл тэмцээн зургадугаар сарын 14-19-нд болж өндөрлөлөө. Монгол Улсаас анх удаа IDF (international draughts federation) буюу дэлхийн 64 буудалт даамын холбооноос дэлхийн даамын холбооны мастер цолыг Азийн АШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд гуравдугаар байрт орсон Батдаваагийн Есүй хүртлээ. Нийт 10 улсын 221 тамирчин оюун ухаанаа уралдуулж манай улсаас 4 тамирчин медаль хүртлээ.

  • U-11 Girls буюу 8-10 насны охидын  ангилалд: Э.Номунзаяа мөнгөн медаль. (Баянзүрх дүүрэг, Хөлөгт тоглоом клуб)
  • U-14 Boys буюу 11-13 насны хөвгүүдийн ангилалд: Б.Эрхэмбилэг хүрэл медаль. (Дорноговь аймаг)
  • U-17 Girls буюу 14-16 насны охидын ангилалд: Н.Лхагвадолгор хүрэл медаль. (Хан-Уул дүүрэг, Хийморь хөлөг клуб)
  • Women буюу насанд хүрэгчдийн эмэгтэйчүүлийн ангилал: Б.Есүй хүрэл медаль. (Баянгол дүүрэг, Монгени цогцолбор сургууль)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638099
1 эможи

keyboard_arrow_up