ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО орно ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО орно

2022 оны 6 сарын 19

Arslan.mn

Маргааш буюу энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 21-нд говийн аймгуудыг нутгийн өмнөд хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
5
638062
20 эможи

keyboard_arrow_up