НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оржээ. Иргэд  НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2021.10.16-наас 2021.10.21-ний өдрийг дуустал хугацаанд ebarimt системээр хандан хүсэлтээ илгээн төлөх боломжтой аж. 

Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарах аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631896
0 эможи

keyboard_arrow_up