Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас 1 тэрбум 966 сая төгрөгийн хохирол учирчээ Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас 1 тэрбум 966 сая төгрөгийн хохирол учирчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас 1 тэрбум 966 сая төгрөгийн хохирол учирчээ

2021 оны 9 сарын 28

Arslan.mn

Прокурорын байгууллага хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2021 оны эхний хагас жилийн байдлаар судаллаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг 296 гэмт хэргийн улмаас нийт 1 тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1 тэрбум 335 сая 938 мянган төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 630 сая 295 мянган төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байсан байна.

Иймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаж, иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох арга хэмжээг авч ажиллаж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их хувийг эзэлж байгаа юм гэж Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631324
0 эможи

Зочин
2021-10-02 07:48
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-09-29 16:07
Иймэрхүү маягаар ард түмэнд мэдээлэл өгч байгаа нь сайшаалтай байна. Амжилт хүсье
keyboard_arrow_up