Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдлээ Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдлээ

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. 

Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Энэхүү хугацаа болоход гурав хоног үлдээд байна.

Иймд жолооч та үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.

Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
631264
1 эможи

Зан
2021-09-27 11:19
Өршөөл юм бол 100% өршөөх ёстой. 50% өршөөл гэж байдаггүй. Асуугаад сураглаад үзээрэй. Хагас хүн гэж юу байхав бүтэн биетэй бүтэн хүн л байдаг тул бүтнээр нь өршөөнө. Хүнийг хагаслаж өршөөхгүй.
keyboard_arrow_up