Нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирнэ гэв Нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирнэ гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирнэ гэв

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр " Эхний ээлжид 10 мянган тонн буюу 200 вагон шатахуун орж ирнэ. Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр төлбөр тооцоо хийгдээд, гэрээ баталгаажсан. Нийтдээ 43340 тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирэхээр болсон. 3300 нь АИ92 бензин. Үүнийхээ 10 мянган тонныг эхний ээлжид авахаар ажиллаж байна. Дахин тасалдал үүсгэхгүй. Үлдсэн бага хэмжээний шатахуунаа аль болох олон хэрэглэгчид хуваарилах зорилгоор хязгаарлалттай ажиллаж байна. Түүнчлэн эмнэлэг, цагдаа, Онцгой байдлыг машинуудад үйлчлэх тусгай таван ШТС бэлтгэсэн.

Бидний зүгээс аль болох олон хэрэглэгчид шатахуун өг гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ ШТС болгоны шатахууны үлдэгдэл харилцан адилгүй байгаа. Урдаас шатахуун орж иртэл хязгаарлалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өчигдөр ААН-үүдтэй ярилцахад 10 дугаар сарын 1-10-ныг хүргэх боломжтой байна гэсэн. Орон нутгийн нөөцүүд хангалттай байгаа. Тиймээс нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирэх арга хэмжээ авна. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх гэж найдаж байна.

Хоёр хоногт 48 вагон орж ирэх хуваариар явна. Энэ нь дунджаар 1000 орчим тонн. Дунд нь тасалдал үүсгэхгүй байх тал дээр бүх арга хэмжээг авч ажиллана.

Яг одоо "Роснефть" компанийн дэд захиралтай манай талын хүмүүс уулзаж байгаа. Би ОХУ-ын Элчин сайдтай байнгын холбоотой байгаа. Өчигдөр ОХУ-ын Элчин сайд “Маргааш та бүхэн "Роснефть" компаниас таатай мэдээ авна” гэж хэлсэн. Тиймээс эерэг хүлээлттэй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631210
2 эможи

Хаха
2021-09-25 10:42
Шаампар яндан минь арилж үз
Зочин
2021-09-24 23:00
Энэ тэнэг элий,балай сайдаа зайлуулаачээ Оюун-эрдэнэ ээ.
keyboard_arrow_up