Автомашинаа татахаар голын ус руу орж живсэн иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна Автомашинаа татахаар голын ус руу орж живсэн иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинаа татахаар голын ус руу орж живсэн иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна

2021 оны 9 сарын 23

Arslan.mn

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 20:25 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр /2021.09.23/ 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631175
0 эможи

сар
2021-09-24 01:59
Аминаас үнэтэй машин юм даа хөөрхий
keyboard_arrow_up