Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ

2021 оны 9 сарын 22

Arslan.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283956 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 3414 нь дотоодын халдвар байна. Үүний 1896 нь нийслэлд 1518 нь орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар энэ өвчний хүндрэлээр 1073 хүн эндсэн байна. 

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21524 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол биеийн байдал хөнгөн 62515 хүн гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн- 12156
  • Хүндэвтэр- 6965
  • Хүнд- 2027
  • Маш хүнд- 376 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6120 иргэн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631140
0 эможи

Зочин
2021-09-22 13:10
Энэ улсад болж бүтэж байгаа юм байна уу. Новшнуудыг сонгосон гайгаа
keyboard_arrow_up