Н.ДАШБАЛ : Цэргийн алба хаахдаа Дотоодын цэргийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр байсан Н.ДАШБАЛ : Цэргийн алба хаахдаа Дотоодын цэргийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.ДАШБАЛ : Цэргийн алба хаахдаа Дотоодын цэргийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр байсан

2021 оны 9 сарын 22

Arslan.mn

Хугацаат цэргийн алба хаах талаар иргэдийн дунд янз бүрийн ойлголтууд байдаг. Харин өнгөрсөн оноос хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, алба хаалгаж байгаа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хувьд цэргүүдийнх нь сэтгэл хангалуун, цаашид ажиллах, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг аж.

Цэргийн албаа хаагаад ангидаа үлдэж ажиллахаар шийдсэн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Н.Дашбалтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу ?

-Намайг Н.Дашбал гэдэг. Одоо Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж байна. Багаасаа цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө сорьж үзье гэсэн бодолтой цэргийн албанд явсан. Нэг мэдэхэд ирэх аравдугаар сард халагдах болсон байна.

- Яагаад Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн албаа хаахаар  сонгосон бэ?

- Хамаатны ах маань хугацаат цэргийн албаа олон түмэндээ Одон тэмдэгт тусгай хороо гэж алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хаасан гэж бахархан ярих дуртай, миний дүү боломж олдвол Одонт хороонд цэргийн албаа хаагаарай, жинхэнэ эр цэргүүд тэнд хугацаат цэргийн албаа хаадаг гэж захисан юм. Ингээд хугацаат цэргийн албаа Дотоодын цэргийн 05 дугаар ангид хаахаар цэргийн албанд мордсон доо.

- Дотоодын цэрэг бусад Зэвсэгт хүчин, хилийн цэргээс юугаараа онцлогтой бэ?

Дотоодын цэргийн байгууллагад алба хаах хугацаандаа “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамрагдаж, халагдаад Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах боломжтойгоороо Зэвсэгт хүчин, Хилийн цэргээс ялгаатай болов уу гэж би боддог.

Мөн Дотоодын цэргийн штабаас болон ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж байгаа орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, халдвар хамгааллын дэглэм журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, бидний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ач холбогдол өгч ажилладаг нь надад маш их таалагддаг.

-Таны хувьд цаашид ахлагч болоод цэргийн албандаа үлдэж ажиллана гэсэн үг үү?

- Тиймээ миний хувьд одоо “Харуулчин” бэлтгэх сургалтад хамрагдаж байгаа, хугацаат цэргийн албаа хаагаад шууд ажлын байран дээр гарна.

Цаашид би Дотоод хэргийн Их сургуульд суралцаж офицер болох хүсэлтэй байгаа.

- Цэргийн албанд ирсэн анхны үеэ бодвол одоо ямар сэтгэгдэл төрж байна вэ?

- Анх цэргийн албанд татагдаж ирсэн үеэ бодохоор өөрчлөлт их гарчээ. Хүний үг сонсдог болж, хатуужил суусан, хүнтэй эелдэг боловсон харилцаж сурсан.

Анх цэргийн албанд ирээд шантарч билээ. Гэхдээ би өөрийгөө сорьж үзэх хүслээ дагасан учраас учиргүй шантраад няцаад байсан зүйл байгаагүй.

Arslan.mn

-Цэргийн алба хаах хугацаандаа өөртөө суулгасан хамгийн сайн дадал юу вэ?

- Миний хувьд хүнтэй эелдэг харьцаж сурсан, өмнө нь түгдчээд, олон хүний дунд ичих, айх эмээх, сандардаг байсан. Одоо бол  нүүр хагарч, нээлттэй болсон.

-Ер нь танай ангийн дарга, захирагч нараас нь дүрмийн бус харьцаа гаргадаг уу, гарсан гэж сонсож байв уу?

- Цэрэгт явахаасаа өмнө янз бүрийн л яриа сонсож байсан. Миний хувьд сонголтоо зөв хийжээ гэж боддог. Манай цэргийн ангийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагддаг. Зохион байгуулалт, харилцаа хандлага нь бусад цэргийн ангиас өөр байдаг юм шиг санагдсан. Алба хаах хугацаандаа аливаа сөрөг үйлдэл, хүчирхийллийн шинжтэй зүйлтэй таарч байсангүй, сонсож ч байсангүй.

Ярилцсанд баярлалаа.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
37
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
631131
49 эможи

Зочин
2021-09-23 14:45
Дүүдээ амжилт хүсье! Хайртай шүү! Мундаг цэргийн дарга болоорой!
Өнөрмөнх
2021-09-23 08:42
Ажил хүсье
keyboard_arrow_up