Ж.УРАНЦЭЦЭГ: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна Ж.УРАНЦЭЦЭГ: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.УРАНЦЭЦЭГ: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна

2021 оны 9 сарын 21

Arslan.mn

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэхээр УЕПГ-т ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа.

Юуны түрүүнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэчнээн хэрэг хянаж шийдвэрлэлүүд байна вэ?

Монгол Улсын Ерөнхий прокурор энэ оны гуравдугаар сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгаж буй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл, хэргийг хянан, шуурхай шалгаж, шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм.  Эдгээр хэргийг шуурхай хянаж танилцан, шийдвэрлүүлэхээс гадна гомдол гаргасан иргэдтэй биечлэн уулзах, санал хүсэлтийг нь хүлээн авахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс нийт 118 хэргийг хянаж танилцаад байна. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Олны анхаарал татсан ямар хэргийг шүүхэд шилжүүлэв?

Ажлын хэсгээс дээрх хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байгааг түрүүн дурдсан. Үүнээс сүүлийн үед шийдвэрлэсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгье. Тухайлбал, Тагнуулын Ерөнхий газрын албан хаагч Д нь 2020 оны гуравдугаар сард нэгэн ресторанд хамт үйлчлүүлж байсан Г-тэй маргаж, архины шилээр цохиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй гэж Япон улсын иргэн Т-аас 4.1 тэрбум төгрөг, Н-ээс 423 сая төгрөг залилж авсан, мөнгө угаасан үйлдэлтэй Б-д холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний  захиалгын мөнгө болох 8 тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хилийн цэргийн алба хаагчид даргынхаа амийг бүрэлгэсэн үйлдэл олны анхаарлын төвд байсаар буй. Бас Суданд манай нэг энгийг сахиулагч нэгэн амиа хорлосон хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнөөг хүрлээ. Хэрхэн шийдвэрлэж байгаа бол

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж,  цэргийн албанаас оргосон хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болсон.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах “Хубилай” баазад батальоны захирагч Б, III мотобуудлагын ротын захирагч Г, ротын сургагч ахлагч С нар бүлэглэн нийт бие бүрэлдэхүүний өмнө Г-г ар гэртээ хов зөөсөн гэх мэтээр гутаан доромжилж, сэтгэл санааны хямралд оруулсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, захирагдагчтайгаа цэргийн дүрмийн бусаар харьцаж зодсон, хүч хэрэглэсэн үйлдэлтэй хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байгаа.

Эдгээр хэргүүдээс гадна Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч нарын үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжсэн.

Улсын Их Хурлын гишүүн асан КёкүшюзанД.Батбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсныг манай сонин мэдээлсэн. Түүнд ямар зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол. Өмгөөлөгч Б.Баасанцогт нарт холбогдох хэрэг хэзээ шийдвэрлэх вэ?

Улсын Их Хурлын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн  БНХАУ-ын иргэнийг  залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна.

Өмгөөлөгч Б.Баасанцогтод холбогдох хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Б.Баасанцогтод  Нийслэлийн прокурорын газраас  Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2,  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631122
3 эможи

Зочин
2021-09-22 08:36
Муусайн хонгилын прокурорууд юу чаддаг юм? Жирийн ядарсан иргэнд төрийн хүчийг үзүүлдэг худлаа гарууд. Элбэгдорж мэтийн эздээ хэрэг хийхээр шийдэж чадахгүй нохойнууд.
зоя
2021-09-21 17:55
Tагнуулын 4 ажилтан бүлэглэн Oросын иргэнээс 50 000 $ дээрэмдсэн хэрэг юу болсон бэ.?
keyboard_arrow_up