Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоожээ Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоожээ

2021 оны 9 сарын 20

Arslan.mnДорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр сум доторх хөдөлгөөнд өчигдрөөс эхлэн цагийн хязгаарлалт тогтоожээ. 

Тодруулбал, сум доторх ачаа тээврээс бусад иргэн, автомашины хөдөлгөөнийг 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатай хязгаарлахаар болсон байна.

Ийнхүү шөнийн хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631085
2 эможи

keyboard_arrow_up