Л.Оюун-Эрдэнэ:  ААН-үүд хариуцлагатай байвал хаах шаардлагагүй Л.Оюун-Эрдэнэ: ААН-үүд хариуцлагатай байвал хаах шаардлагагүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: ААН-үүд хариуцлагатай байвал хаах шаардлагагүй

2021 оны 9 сарын 20

Arslan.mn

Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 22:00 цагаас эхлэн үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажиллах цагийг хязгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар хумих тооцоололтой байгаа юм. 

Энэ саналын талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой. Бид хоёр жил шинэ оноо тэмдэглээгүй. Энэ нь зөвхөн баяр гэдэг утгаараа бус эдийн засгийн эргэлттэй холбоотой тул дэмжиж байгаа юм.

Бид эдийн засгаа нээх хэмнэлд орж, дасан зохицох хэрэгтэй. Дэлхийн олон улс орон вакцингүй байхад бид гурав дахь тунгаа хийлгэхийг гуйж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй ихэнх газар эдийн засаг нь хаалттай байгаа. 

Засгийн газар нээлттэй байх бодлого баримтална. Эрүүл мэндийн яамнаас оройн 22:00 цагаас хойш хаах санал гаргасан ч аж ахуйн нэгжүүдээ бодоод хариуцлагатай хандвал тэгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн салбарынхны нөр их хөдөлмөр, эдийн засгийн урсгал үүсгэхээр хичээж буй баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, вакцинжуулалтын зэрэгцээ нийгэм хөл хорионоос залхсан байгаа гэхчлэн амаргүй цаг хугацааны солбицол дунд бид байна. Иймд эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, хамтын хариуцлагатай байж, хаалттай байгаа бүхнээ нээхийн төлөө ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631079
0 эможи

del
2021-09-21 11:57
хуцдаг халтар вэ?
Хэлгүй бацаан
2021-09-20 11:07
Шулаг
Зочин
2021-09-20 10:59
Өөрөөсөө эхлээд хариуцлагаа нэхэж сур, дандаа ард түмэн,аж ахуйн нэгж буруутай байдаг буруу шийдвэр гаргадаг гаргасан хууль тогтоолоо мөрддөггүй дарга дээдсүүд зөв байдаг дэлхийд байхгүй зөвхөн Монголд байдаг муухай зангаа засаж өөрчлөөч ээ, бид туйлдаж, өвдөж, үхэж үрэгдэж, ядуурч дууслаа, бид алга болохоор энэ 1.5 сая кв/км нутаг дээр хэн амьдрах юм бэ.
keyboard_arrow_up